“Юнител”-ийн ажилтнууд “Гурван найз”-аас ичдэг болжээ

Ногоон хүрэмт “Юнител”-ийн ажилтнууд “Боловсрол” сувгаар гарч байгаа “Гурван найз” цувралаас үхтлээ ичдэг болсон гэнэ. Мөнгийг нь авсан “Эмоци” продакшны эмоцлог жүжигчид ажил хэрэгч, нягт нямбай, хариуцлагатай ажилтнуудыг нь архиддаг, шоуддаг, алиалж наргидаг, сээтэгнэх, аальгүйьтэх, хов ярихаас өөрийг хийдэггүй мэтээр анги болгон дээрээ харуулж байна.

Тэмка “ахлах” ажил хийж асуудал шийдэж байгаагаар нэг ч удаа гарсангүй. Бусад ажилтан хүүхнүүд нь ресепшн хавьцаа бөөгнөрөөд хов яриад сууж байдаг мэт ойлголт төрүүлэхээр болж. Нөгөө талаар “Эмоци” цувралийнхаа санааг Солонгосын “Гурван найз”-аас авсан гэдэг ч үнэндээ анги бүрийг нь тэр чигээр хуулжээ.

Гурван найз асуулт хариултын тэмцээнд ордог, Төөтөө машин авдаг, Цэкү ахимаг эгч “найрах” гэдэг гээд бүх ангийг нь тэр чигээр нь хуулж орхиж.

Тэмкагийн охин дүү нь хөгшин найруулагчтай найзалдаг нь бас хуулбар аж. “Эмоци”-ийнхон хулхидсан тоглолт, худлаа орилолт зэргээрээ дүрээ тодорхой гаргаж чадсангүй. Бусад үүрэн телефоны ажилтнууд “Гурван найз”-ыг инээж шоолж үздэг бол “Юнител”-ийнхэн ичиж үздэг гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин