Баян сумын нутагт аймшигт осол гарч, есөн хүний амийг авчээ

Төв аймгийн Баян сумын нутагт өчигдөр 17 цагийн үед зам тээврийн онц ноцтой осол гарчээ. Ослын улмаас хоёр гэр бүлийн есөн хүн амиа алдсан харамсалтай мэдээ бидэнд ирлээ.

Хэргийн газар ажилласан албаны хүний яриагаар хоёр “Тоёото витз” маркийн автомашин “Аксент” маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Дээрх хоёр автомашины жолооч нар хурдтай явсан учраас зорчигчдийн долоо нь газар дээрээ нас барсан гэнэ.

Тэдний гурав нь бага насны хүүхэд байжээ. Харин үлдсэн хоёр зорчигч хүнд бэртэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн боловч, шархаа даалгүй мөн л нас баржээ. Бид энэ хэргийн талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин