“Монголын Нууц Товчоо” Түрэг хэлтний өмч болох нь
Калибек Данияров гэгч түүхч ихэд алдаршиж байгаа гэнэ. Казахуудын түүхийг 40 жилийн турш дагнан судалж буй Данияров “Казахстаны альтернатив түүх” буюу Казахстаны түүхийн өөр нэг хувилбар гэсэн сэдвийг гарган ирж, сүүлийн 20 жилийн турш ажиллажээ. Үүгээрээ тэр Казахстаны түүхийг уламжлалт хандлагаас өөрөөр харж бичжээ.
Хамгийн гол нь, Данияров нэрд гарахын тулд элдэв гаж юм зохиож, санаан зоргоор бурж явдаг нэгэн биш, харин судлаач гэдгээр Казахстанд танигдаж байгаа гэнэ. Тэрээр Чингис хаан монгол хүн гэдгийг үлгэр домог гэж үздэг бөгөөд Чингис хаан ба XIII зууны монголчууд нь казахууд байсан гэдгийг баталсан ажээ.
Данияров бүтээлээ орос, казах хэлээр бичиж, Казахстан, Орост сайтар танигдсан төдийгүй одоо түүнийг барууны орнууд хүлээн зөвшөөрөх болсон гэнэ. Түүний бичсэн номыг Хятадын ШУА, Японы номын сангууд төдийгүй АНУ-ын Колумбын болон Иелийн их сургуулиудын номын сангууд фонддоо бүртгэн авчээ.
Мөн түүний “Хүннүгийн түүх”, “Зүүнгарын мөхөл” хэмээх ном нь хятад хэл дээр орчуулагдан гарсан байна. Түүний өөрийн бичсэнээр, Хятадын ШУА-ийн Түүх, археологи судлалын хүрээлэн нь Чингис хаан казах хүн байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Данияровын сүүлийн үед алдаршиж буй нэг ололт нь “Монголын нууц товчоо”-г монгол бус, харин казах хэл дээр бичсэн гэдгийг баталсан “нээлт” ажээ. Одоо Данияров Казахстанд шинжлэх ухааны хүрээнийхэн төдийгүй жирийн хүмүүсийн талархлыг олох болсон гэнэ. Казахстаны элдэв сайтуудын мэдээлэл, түүний тухай бичсэн уншигчдын сэтгэгдэлүүдээс харвал тэрээр үнэхээр алдаршиж байгаа бололтой.
Калибек Данияров МНТ-нд буй бичвэрүүдийг үг, утгын хувьд казах хэлтэй яг таарч байгаа хэмээн үзжээ. Тухайлбал, тэрээр МНТ-д буй нэгэн шүлгийг ингэж орчуулсан байх юм.
Энэ шүлгийг монгол хэлээр ингэж уншдаг:
Erte udur – ece jeeinjisun okin-o-Onketen;мнг:Эрт өдрөөс шинжсэн охин Онгэтэн; ulus ulu temecet-мнг:улс улу тэмцээд Qasar qoa okid-i----мнг:хацар гоа охидыг Qaqan boluqsan – a taho---мнг:Хаан болсон та хө Qasaq terken – tur unoiju---мнг: Хасаг тэргэндээ унаж Qara buura kolkeji------мнг:хар буураа хөллөж- Qataralsu otcu-------мнг:Хатирлаж одсу- Qatun saulumu ba----мнг:Хатан суулгаму ба- Ulus irken ulu te temecet ba---мнг:улс иргэн vлV дэ тэмэцэд ба-- Onke sait Okid-iyen ockeju---мнг:онго сайт охидоо өсгөж-- Olijke tai terken-tur unouliu---мнг:өлжигөтой тэргэнд унуульюу- Ole buura kolkeju---мнг:өл буураа хөллөж--- Euskeju otcu---мнг:vvсгэж одсу--- Undur saurin-tur---мнг:өндөр суурин дур- Orecle etet sauqui ba---мнг: өргөл эдэд суугуй ба--- Erfenece Kunqirat irket.---мнг:эртнээс хонгираад иргэд---
Тэгвэл, Данияров МНТ-ны дээрх шүлгийн үгс казах болохыг ингэж баталжээ:
1.Qacar – Гасыр – Эрин үе /монголоор Хацар/. 2.Qatun – Катын – Эхнэр /монголоор Хатан/ 3. Okid-i – Окыйды –Сурах /монголоор Охидийг- 4. Qasaq terken tyr – Іазаө тјркін тЅр – Казахын эхнэрийн садан төрөл /монголоор Хасаг тэргэн дур, Хасаг тэрэг дээр/ 5. Erfenece kunqirat irken – Ерте"нен конрат еркін – Эрт үеэс конрат эрх чөлөөтэй, /монголоор Эртнээс хонгирадууд/.
Харин, Чингис хааны эх орон Монголд Данияровын энэ “нээлт”-ийг одоохондоо доог тохуу болгон хүлээн авч байна. Гэхдээ энэ доог тохуу хэр удаан үргэлжлэхийг хэлэхэд хэцүү юм. Яагаад гэвэл, Монголын удирдагчид, том эрдэмтэд нь Монгол үндэстний түүхээ өөрсдөө үгүйсгэж эхэлжээ. Монголын ШУА-ийн хамгийн том түүхчдийн нэг гэгдэх доктор Д.Цэвээндорж монгол, солонгос нэг угсаатай ард түмэн гэж баталсан бол Монголын ерөнхий сайд Н.Алтанхуяг туркуудыг эх нутагтаа ир хэмээн уриалж, тэдний визгүй оруулж ирэхээр болоод байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ