Орон гэргүй эр эмнэлгийн үүдэнд нас баржээ
Орон гэргүй нэгэн эр …-р эмнэлгийн үүдний хашаанд амиа алджээ. Хүнд өвчинд баригдсан тэрээр эцсийн хүчээ шавхан байж эмнэлэгт ирсэн ч тусламж авч чадсангүй. Үнэндээ тусламж үзүүлсэнгүй. Хөөрхий талийгаачийг хэн ч тоосонгүй харин ч хөөж туусан бололтой. Хэдий орон гэргүй ч тэрээр ядахдаа анхан шатны эмнэлгийн тусламж авах эрхтэй байсан.
Аварч гийгүүлдэггүй юмаа гэхэд өвчин намдаах тариа хийж өгөөд явуулсан бол зовлон шаналал багатай хорвоог орхих байж. …-р эмнэлгийн удирдлага энэ хэрэгт санаа зовохоос илүүтэйгээр ихэд тээршааж бушуухан цогцосыг нь аваад яв хэмээн шаарджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ