Н.Батцэрэг хэлсэндээ хүрч чадах уу?
Улс төрийн амьдралд хэт халалт бий болсон нь улс орны амьдрал хүнд байдалд орсонтой холбоотой юм. Сүүлийн хэдэн сарын туршид “дан дээлтэй” байх уу, “давхар дээлтэй” байх уу гэсэн яриа залхтал дуулдаж, үүнээс болсон уу, яасан Үйлдвэр, худалдааны сайд Х.Баттулга үүрэгт ажлаа хүлээлгэж өгөв. Түүнээс өмнөхөн “давхар дээл”-ний асуудлаар УИХ дээр санал хурааж, Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн төслийг ганцхан хүний саналаар унагаж дөнгөсөн билээ.
Энэ үеэр АН-аас УИХ-д суусан БХБ-ын сайд Ц.Баярсайхан уг асуудлаар саналаа өгөхгүй гэж мэдэгдэж байлаа. Гэвч бусад сайд нар өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдмөгц сайдын суудлаа тавьж өгөхийг хүсээгүй бөгөөд Х.Баттулгаас бусад нь өнөөдрийг хүртэл албан тушаалтайгаа зууралдсаар буй.
“Шударга ёс эвсэл” бүлгийн дарга Н.Батцэрэгээс дээрхи асуудлаар сэтгүүлчид тодруулга авахад “Манай эвслийн гишүүд “дан дээлтэй” байх асуудлыг дэмжинэ” гэж мэдэгдсэн нь МҮАН-аас УИХ-д орж ирж, Эрчим хүчний сайд болсон М.Сономпилийг далдуур огцруулах хүсэлтэй хүмүүс ч тэдний намд байсныг илчилсэн хэрэг болж байлаа. Үүнээс авч үзвэл, маргааш хэлэлцэгдэх гэж буй ҮХАА-н сайдад нэр дэвшигч Ш.Түвдэндоржийн төлөө МҮАН-ын гишүүд тас гүрийсээр эсрэг санал өгч мэдэхээр байгаа юм.
Нөгөөтэйгүүр, Шинэчлэлийн гэх Засгийн газарт багтсан “Шударга ёс” эвсэл АН-тай найман жилийн турш тогтвортой хамтарч ажиллах гэрээг байгуулсан ч энэ мэтчилэн зөрчилтэй асуудал улам бүр газар авбал цаашид энэ засаг, төр удаан орших эсэх нь эргэлзээтэй болно. Ийнхүү нэгэн дээвэр дор хамтдаа удаан орших хувь тавилангүй болох гэж буй асуудалд Н.Батцэрэг нарын гишүүдийг буруутгах нөхөд ч олон болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ