Хуучин циркийн дор байгаа булш юу хэлэх бол
Хуучин цирктэй холбоотой яриа байсхийгээд л гардаг. Гэвч олны анхаарлыг тэгтлээ татахгүй. Харин манеж дор хэн нэгний булш бий гэдгийг улам л нууцлаад байх болжээ. Тиймээс дахин сануулахад илүүдэх юун. Одоогоос арван хэдэн жилийн өмнө Монголын анхны циркийн барилгыг хувьчлах тухай Төрийн өмчийн хорооноос гаргасаншийдвэр хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсныг санагалзах хүн цөөнгүй байна. 1997 онд Монголын циркийн ахмадууд уг шийдвэрийг эсэргүүцэж байсан нь учиртай. Алиалагч Цээеэ агсан, жүжигчин Ариунболд, Ганхүү гээд олон хүн уг барилгын түүх намтрыг сөхөж,”хувьчилж болоогүй” гэдгийг төр засагт анхааруулсан. Тэдний ярьж байсныг эргэн санавал, хуучин циркийн яг дор хэн нэгний булш байгааг мартаж болохгүй гэж бодогдоно.“Түүх соёлын үнэт дурсгал болсон хуучин циркийн барилгыг Зүүн хүрээнд нэгтгэж “Зүүн хүрээ” цогцолбор байгуулан үлгэр жишээ тохижуулъя” гэж 6 жилийн өмнө Төрийн ордонд болсон нэгэн хурал дээрэрх мэдэл бүхийхүмүүс ам уралдан ярьж байсан. Гэвч тэр яриаодоо таг чиг болжээ. Тэр үед хуучин цирк буюу Эхийн эх дагины дугандор хэн гээч эрхэмнойрсож байгааг дурссан хүн байгаагүй.
1851 онд нийслэл хүрээнд долоон аймгийн долоон дуган барьж, дараа нь 33 аймгийн 33 дуган барихад энэ дуган байж л байсан. 1903 оноос Дарь-Эхийн дуган буюу Дондогдуламын дуган хэмээн нэрлэгдэжМонгол Улсын түүх, соёлын үнэт зүйлээр бүртгэгдэн өнөөг хүрсэн билээ.Дарь-Эхийн буюу Дондогдуламын дуганыг 1940-өөд оноос цирк болгон ашиглаж байгаад шинэ цирк баригдангуут тоохоо больсон. Хуучин цирк цагийн эрхэнд хөгширч өнгө зүс гундсан нь өрөвдмөөр. Сумогийн их аварга Д.Дагвадоржциркийг худалдаж авахад хуучин цирк дагавар хүүхэд шиг дайгдаад явсан. Түүхийн үнэт дурсгал Дарь-Эхийн сүм маань одоо Циркийнсургууль нэртэй чтал талаасаа сэглэгдээд баар цэнгээний газар, дэлгүүр хоршооболсон. Их аварга маань хуучин циркийг нурааж орчин үеийн орд харш сүндэрлүүлнэгэсэн чиньуг газраас үнэтэй бурхан, хэн нэгнийг нууцлан оршуулсан булш,хүний араг яс гарсан гэлцэнэ. Тэгээд учир битүүлэг булшийг хөндөхөөс цэрвээдДондогдулам хатных ч юм билүүгэж айгаад оролдохоо хойшлуулсан гэх яриа одоо ч дуулдана.
Улсын хамгаалалтад байх ёстой, түүх, соёлын ховор дурсгалт газрын нэг бол яах аргагүй хуучин циркшүү дээ. Засгийн газрын шийдвэргүйгээр хэн ч эзэмших, худалдах, устгах эрхгүй. Гэтэл өнөө хэр хог новш мэт үзэгдэх болсон. Дуганы орчин тойрныг хэдэн жилийн өмнөөсухаж сэндийлэн барилга барьж байна хэмээн дураар авирлаж байхад төр засаг өчүүхэн чанзаарсангүй. Уг нь өвгөрсөн муу барилга их түүхтэй холбоотой гээд цээжээрээ хамгаалах ёстой байсан ч юм шиг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ