Гурван гүнжийн аав Жеррард ДАШТ-ий дараа хүүтэй болно
Энэ долоо хоногт нээлтээ хийж буй ДАШТ-д оролцохоор Английн шигшээ багийн ахлагч Стивен Жерард багийнхны хамт Бразил руу нисэхээсээ өмнө гэр бүлийн хамт Hello сэтгүүлийн зочноор уригдан ярилцлага өгчээ.
Гурван гүнжийн аав тэрээр үзэсгэлэнт эхнэр, загвар өмсөгч Алекс Кюрран болон охидын хамт сэтгүүлийн нүүрийг чимсэн бөгөөд ярилцлагын үеэр Алекс нөхрөө тэмцээнээс ирэхэд нь хүүтэй болохоор төлөвлөсөн тухайгаа ярьсан байна.
Тэмцээний бэлтгэл болгон Эквадор улсын багтай нөхөрсөг тоглолт хийх гэж байгаа бөгөөд тэрээр ДАШТ-ий тухай "Бид өнгөтөй, одтой байх болно" хэмээн ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ