Г.Шийлэгдамба сэлэм эргүүллээ

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ууртай байна. Тэрбээр өнөөдөр болсон “МАХН-ын Удирдах ажилтнуудын зөвлөлгөөн”-ны үеэр хэдэн муусайн сайд дарга нарыгаа, УИХ-ын гишүүдээ ёстой нэг толгой түрүүгүй загнаж зангаргаа харуулсан гэнэ. Намынхаа дотоод амьдрал, Засгийн газарт хийгдэж байгаа ажлууд, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүжилтын талаар гээд өргөн цар хүрээ хамарсан уг зөвлөлгөөний эхнээс аваад дуустал командалсан Г.Шийлэгдамбыг ийнхүү сэлэм эргүүлсэнд орон нутаг болон дүүргийн МАХН-ын дарга нар нь тун талархалтай байгаа гэнэ. Намын гал тогоог авч яваа энэ эрхэм намыг нам шиг, гишүүдийг гишүүд шиг байлгах гэж ийнхүү бухимдлаа барж байгааг сайд дарга нар нь ч хүлээн зөвшөөрч ширүүхэн хэлсэн зэмлэлийг нь толгой дохин зөвшөөрч суугаа аж.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өнгөрсөн амралтын өдрүүдэд Солонгосыг зорьж Н.Энхбаяр даргаасаа томоохон чиглэл авсан тухай мэдээлэл гарсан. Тиймээс түүнийг цаашдаа ч даргынхаа захиасыг ёсчлон биелүүлж, хэрэгтэй бол хэн нэгэн даргадаа жавтий хүртээсэн ч гайхах хэрэггүй хэмээн гишүүд нь ярьж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин