Хятадад хөхний сүүгээр хийсэн саван моодонд орж байна

Хятадад нэгэн шинэлэг зүйл бүтээгджээ. Тэр бол хөхний сүүгээр хийсэн гар, нүүрийн саван. Энэ өвөрмөц зүйлийг хүү нь хөхний сүүнээсээ татгалзсан нэгэн эмэгтэй бүтээв. Энэ эмэгтэй ер бусын бүтээгдэхүүнээ баавгай, загас, яст мэлхий хэлбэртэйгээр үйлдвэрлэж байгаа аж.

Харин хөхний сүүгээр хийсэн савангийн худалдаа Хятадын худалдааны Taobao сайтаар дамжуулж явагдаж байна. Шинэ трэндийг бүтээсэн эмэгтэйн амжилт Хятадын бусад эхчүүдийг ч хөхний сүүгээ саван болгоход хүргэв.

Ямар ч байсан одоогоор шинжлэх ухаан нүүр, гараа хөхний сүүгээр угааснаар ямар нэг ашиг тустай гэдгийг олж тогтоогоогүй байгаа билээ. Тиймээс тус улсын эмч нар залуу эхчүүдэд хандан энэ эргэлзээтэй бизнесээ явуулахаа зогсоохыг уриалж байгаа аж. Тэд хөхний сүүг зориулалтынх нь дагуу ашиглахыг шаардаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин