С.Төгсийн “запас”
“Хэдэн хувцас өмсдөг юмнууд” гэж загвар өмсөгчдийг дожнойдуухан тодотгодог манайхан орчин цагт дэлхийн хэмжээнд эх орныхоо нэрийг гаргасан чадварлаг дизайнер, моделиудаа бол хөмсөг өргөн байж онцолж харах болж. Болоо болоо хөөрхийс, манайд л нэргүй болохоос загвар өмсөх гэдэг чинь дэлхийд бол мэргэжил шүү дээ.
Загвар өмсөгч С.Төгс Германд агентлагт харьяалагдан загвар өмсөж байсан гэсэндээ бусдаас арай өөр. Монгол бүсгүйн төрх, тормогор алаг нүд гэхээсээ илүү өвөрмөц, бидний хэллэгээр бол “царай муутай” төрхөөрөө имиж хийсэн энэ бүсгүй “Гоёл” наадмыг хүртэл үл тоодог амбицтай гэж байгаа.
“Торго” шоуны тайзнаа алхахыг нь эс тооцвол Монголын гэх загварын тайз, шоу болгон түүнд “жул” санагддаг мэтээр нийгэмд өөрийгөө ойлгуулж амжсан. Аргагүй л тэмцэгч хүний охин гэсэндээ олонлогуудаас яаж ялгарахаа эрхбиш гадарлаад байгаа бололтой. Түүний ээж Монголын үндэсний ногоон хөдөлгөөний тэргүүн, улс төр судлаач А.Саруул бас дээхнэ үед нэхий дээлний загвар үзүүлж байсан гэдэг. Эх орныхоо тайзнаа төдийлөн додигор алхаж, амжилт үзүүлээгүй С.Төгс бүсгүй нөхөр сүүдрийн асуудлаараа цахим ертөнцөд од болох болсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ