Хүүхдийн баяраар хашаандаа тоглож байсан хүүг согтуу эмэгтэй дайрчээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр өчигдөр тохиосон. Энэ өдөр нийт зам тээврийн осол, зөрчлийн 286 дуудлага ирсэн байна. Үүнээс зам тээврийн 25 осол гарч, 36 хүн бэртсэн гэнэ. Хэдийгээр зургадугаар сарын 1-нд архигүй өдөр таарсан ч 75 согтуу жолооч журамлагдсан байна.
Хүүхдийн баярын өдрөөр 16 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 11 нь бага насныхан байжээ. Согтуу эмэгтэй жолооч айлын хашаа мөргөж, хашаандаа тоглож байсан гурван настай хүүхдийг гэмтээсэн байна. Мөн дугуй унаж явсан хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэг гарсан аж.
www.mgltimes.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ