“Увс хүн” эхнэрээ өвлийн хүйтэнд гадаа нүцгэн зогсоожээ

Увс аймгийн Засаг дарга асан Б.Цасчихэр гэргийн хамт “Увс хүн” гэдэг хөтөлбөрийг орондоо боловсруулж “тэнгэр язгууртай, цагаан ястай” болохыг тогтоосон. Гэсэн ч дээд төрөлт “Увс хүн”-ээс гарамгүй үйлдлийг Увс аймгийн Улаангом сумын 10-р багт оршин суух Хүрэлбаатарын Бат-Эрдэнэ үйлджээ. Шүүх түүнийг байнгийн хэвшмэл шинжтэйгээр эхнэр О.О-г зодсон, гэмтэл учруулсан, хүү Б.Д-гээ тарчлаасан гэж үзжээ.

Эхнэр нь “сүүлийн гурван жил хүү бид хоёрыг байнга зодож дарамталдаг, хүмүүсийн дэргэд гуяа, нуруу, гарын булчинд чимхэж баздаг, хүнгүй үед гар хөлөөрөө цохиж өшиглөж, тоосго чулуугаар цохиж, хутга шидэж мотоциклоор хөөдөг.

2013 оны 5-р сард тоос сорогч эвдсэн гэж миний ташаа руу өшиглөж зодсон, дүү өмөөрөхөд түүнийг цохиж унагасан, дараа сар нь надтай хэрэлдээд хүү айж уйлахад үүнийг чинь бас алчихья гээд тамхиараа бэлэг эрхтнийг нь түлсэн, 9-р сард намайг ажлын газрын хүмүүстэй инээлээ гэж хүнгүй газар аваачин тоосго чулуугаар зодсон, 2014 оны 1-р сард хүмүүсийн дэргэд хүүхэд уйлууллаа хэмээн нүүрэн тус газар өшиглөж унагасан, дараа нь уурын зуухны хажууд аваачиж хүчээр хувцас тайлан хөхөвч, дотуур өмдтэй өвлийн хүйтэнд нэг цаг зогсоосон, хөлдөж үхэх гээд зогсож байхад чулуугаар шидсэн, 2-р сард хүүгээ үймүүллээ гээд олон цагаар сандал өргүүлж зогсоосон, 3-р сард уйллаа хэмээн хүүхэд рүүгээ хутга шидэхэд нь би өмнүүр нь орж хутга миний нуруунд зоогдсон, эмч дуудвал ална гэсэн тул би өөрөө цусаа тогтоосон, 4-р сард бүжгэнд явлаа хэмээн зодож хоолой боон аманд цас чихсэн” гэжээ. Увсын шүүх“увс хүн”-д хоёр жил хорих ял оноожээ.

NUUTS.MN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин