Өөрийг нь мөшгиж явсан эрийн өмнө гэнэт тайчжээ

Хятадын Дунгуань хотын оршин суугч нэгэн бүсгүй өөрийнх нь араас салахгүй дагаж явсан эрийн өмнө гудамжинд гэнэт тайчиж, айлгажээ. Энэ явдлыг нүдээр үзэгчдийн ярьснаар энэ үед талбай дээр янз бүрийн урлагийн тоглолт, шоу болж байсан бөгөөд нэгэн мотоцикл унасан эр залуу бүсгүйн араас салахгүй хэсэг хугацаанд дагасан гэнэ.

Гэтэл талбай дээр зассан тайзан дээр өнөөх бүсгүй гарч ирээд “мөрдөгчөөс” өөрөөс нь юу хүсээд байгаа талаар асуужээ. Харин үүний дараа хамаг хувцсаа тайчиж эхэлсэн гэнэ. Бүсгүйн энэ байдал мань эрийг шоконд оруулж, бушуухан алга болж өгсөн байна.

Цагдаа нар ч олны амгалан тайван байдлыг алдагдуулсан бүсгүйд торгууль ногдуулж, хариуцлага хүлээлгэлгүй “өршөөжээ”. Учир нь бүсгүй цагдаад мэдүүлэг өгөхдөө өөрт нь тохиолдож болзошгүй халдлагаас сэргийлж, гэнэт ийм шийдвэр гаргасан хэмээсэн байна.

mnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин