200 эхийн эхэс ачиж явсан микроавтобусыг саатууллаа

Манай урд хөрш Хятадын Шянси мужийн Шиань хотын Чан-Чи хурдны зам дээр цагдаа нар 2014 оны тавдугаар сарын 27-нд нэгэн микроавтобусыг саатуулан шалгажээ.

Микроны жолооч нэг л хачин, айж сандарсан шинжтэй байхыг анзаарсан цагдаа нар нарийвчлан шалгахаар болж ачиж яваа хайрцагнуудыг нээн үзүүлэхийг хүссэн байна.

Жолооч аль болох арга саам хийн мултарахыг хичээсэн ч арга буюу хайрцагуудыг нээжээ. Гэтэл дотор нь хүний санаанд оромжгүй зүйлс буюу хэдэн зуун эмэгтэй хүний эхэс байсан аж.

Цагдаа нар хэргийн баримтыг тоолоход яг 200 байжээ. Жолоочийн мэдүүлснээр тэрээр энэ “барааг” Хэнань муж руу зөөвөрлөж яваа бөгөөд тэнд боловсруулж, худалдаанд гаргах ёстой байсан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин