Догшин илжиг амьтдын шоронд оров

Мексикийн Чиапас мужийн цагдаа нар хүн рүү дайрч, гэмтээсэн илжгийг шоронд хийсэн байна. Хэд хоногийн өмнө гэнэт уурлаж, догширсон илжиг 63 настай Генаро Васкесыг хазаж орхисон бөгөөд улмаар 52 настай Андрес Хернандесыг тангарчээ. Догшин илжгийг номхотгохын тулд зургаан хүн шаардагдсан гэнэ. Илжгийг эрүүлжүүлэх байранд оруулсан аж.


Эзэн нь хохирогчдын эмчилгээний төлбөрийг төлөхөөс нааш илжиг өргөст торны цаана байх гэнэ. Хохирогчдын эмчилгээний зардалд 420 доллар өгөх шаардлагатай юм.

Чиапас мужийн цагдаа нар гэрийн тэжээвэр амьтдыг үе үе шоронд суулгадаг билээ. Одоогоор өргөст торны цаана эрдэнэшишийн талбай сүйтгэсэн нэг бух, хүн ноцсон нэг нохой суугаад байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин