Жастин Тимберлэйк улс төрийн хэрэгт оров
Америкийн нэрт дуучин Жастин Тимберлэйк Израилийн Иерусалем дахь Баруун хана буюу Уй гашуун хананы дэргэд авахуулсан өөрийн гэрэл зургийг интернэтэд тавьжээ.
Ингэснээр тэр дэндүү олон таагүй сэтгэгдэл цуглуулсан байна. Хэрэглэгчдийг уг гэрэл зураг биш харин дор нь бичсэн зүйл уурлуулав.
Өдгөө энэ Ариун газрыг өөрийн болгохын төлөө Израиль, Палестин улсууд хоорондоо дайтаж байгаа билээ. 1948 оноос өмнө энэ газар нутаг Палестины эзэмшилд байсан юм.
Тимберлэйк гэрэл зургийн дор “Ариун газар. Маш хүчтэй сэтгэгдэл төрж байна. Энэ өдрийг би мартахгүй. Израиль” хэмээн бичжээ.
Үүний хариуд интернэт хэрэглэгчид “Чи андуурч байна, залуу минь. Энэ бол Израиль биш харин Палестины нутаг дэвсгэр. Чи бидний сэтгэлийг гонсойлголоо” гэж шүтэн бишрэгчид нь сэтгэгдлээ үлдээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ