USA Eagles” бүх талаараа Монголын тамирчдаас илүү байлаа

АНУ-ын сагсан бөмбөгийн NCCA-гийн “USA Eagles” баг Ази тивээр аялан тоглолт хийж байна. Энэ хүрээнд Монгол улсад ирж оюутны шигшээ баг болон энэ улирлын “Супер лиг”-ийн аварга “Хасын Хүлгүүд”-тэй халз тоглолт хийлээ.

Эхний өдөр оюутны шигшээ баг “USA Eagles”-тэй тоглож 112:61-ээр хожигдсон аж. Тус тоглолтонд АНУ-ын багийн төвийн тоглогч Ж.Хокинсон 25 оноо, 11 самбар, А.Фрийман 15 оноо авчээ. Харин манай багаас Т.Билгүүн 15 оноо, А.Сүхбат 10 оноогоор бусдыгаа тэргүүлсэн юм. Хоёр дахь өдөр “Хасын Хүлгүүд”-“USA Eagles”-тэй тулахад зочид 91:90-ээр ялалт байгууллаа.

Талбайн эздээс Т.Санчир 23 оноо, Б.Одбаяр 21 оноо, 11 самбар, Б.Билгүүн 19 оноо авсан бол “USA Eagles”-ээс Модли 15 оноо, 11 самбар, Бауэр 15 оноо, Росенберг 11 оноо цуглуулж багийнхаа хожилд үнэтэй хувь нэмэр оруулсан аж. Мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн драфтад тамирчдын нэрээ өгсөн “USA Eagles” багтай Монголын тамирчид нь тоглосон нь энэ спортыг хөгжихөд бага ч гэсэн хувь нэмэр оруулна гэж “Хасын Хүлгүүд” багийн дасгалжуулагч О.Баярцогт сэтгүүлч нарт ярьсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин