“Харвард”-д мастер хамгаалсан анхны монгол хүү

УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг “Харвард”-д магистр хамгаалсан байна. Энэ талаараа тэрбээр өөрийн “Твиттер” хуудаснаа “Харвард бизнес сургуулиас мастер хамгаалсан анхны монгол иргэн болсондоо баяртай байна” хэмээн жиргэсэн байна.

Б.Батболдын тухайд гурван жилийн өмнө буюу 2010 онд АНУ-ын“Morgan Stanley” банкинд дадлагажиж байсан аж. Тиймдээ ч тухайн үед Сү.Батболдын хүү “Morgan Stanley” хэлэлцээрт төлөөлнө гэх мэдээлэл гарч байсан юм. Харин өөрөө энэ талаар “Би “Morgan Stanley”-нбанкинд дадлагажих түвшинд ажиллаж эхлээд нэг жил болж байна.

Тиймээс иймэрхүү хэлэлцээрт орно гэдэг боломжгүй зүйл” гэсэн байдаг. Ямартай ч тэрбээр тухайн үедээ Чикагогийн их сургуулийг төгссөн анхны монгол залуу гэгдэж байсан бол өдгөө “Харвард”-ын бизнес мастер хамгаалсан анхны монгол иргэн болсон нь энэ аж. Сонирхуулахад, Сү.Батболд АНУ-д очиж хүүгийнхээ баярыг хуваалцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин