Д.Лувсаншарав агсныг эцсийн замд үдлээ
Монголын хөгжмийн урлагийн ноён оргил, суут хөгжмийн зохиолч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсныг эцсийн замд нь үдэх ёслол түүний алтан тайз ДБЭТ-д боллоо.
Нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 1927оны зургадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төржээ. Тэрээр Москва хотын П.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Дээд сургуулийг найрал дууны удирдаач, Хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцан төгсч,1960-1963 онд Улсын Хөгжимт Драмын Театрт найрал дууны багш, 1963 -1975 онд УДБЭТ-н Уран сайхны удирдагч, 1975 оноос УАДБЭЧ -ын Дарга, 2004 он хүртэл тус чуулгын зөвлөхөөр ажилласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ