Леонардо ди Каприог Жастин Бибер дээрэлхэв

Канны олон улсын кино наадмын хүрээнд нэгэн дуудлага худалдааг явуулсан байна. Тэр үеэр нэртэй брэндүүдийн гоё, ховор гоёл чимэглэлүүдийг дуудлагаар худалджээ.

Bvlgari загварын ордны бүтээсэн атиралдаж хэвтсэн могойн дүрслэл бүхий энгэрийн зүүлт Холливудын жүжигчин Леонардо ди Каприогийн найз бүсгүй Тони Гаррнд таалагдаад зогсохгүй Канадын нэрт дуучин Жастин Биберын арааны шүлсийг давхар асгаруулсан гэнэ.

Үнэт чулуугаар шигтгэж чимсэн энэ зүүлтийг 150 мянган еврогоос эхлэн дуудсан бөгөөд ди Каприо хамгийн сүүлд 350 мянга гэж хашгирчээ. Лео уг гоёлын зүүлтийг өөрийн болголоо хэмээн баярлаж, алгаа үрж, түүний найз бүсгүй Тони хүзүүндээ тэр зүүлтийг зүүнэ гэж бодож байтал Жастин үнийн дүнг 400 мянга хүртэл нэмсэн аж. Жүжигчин эр бууж өгснөөр Тони бүсгүй хоосон хоцорчээ.

Харин Бибер мундаг одыг давж дуугарсандаа их л додигор байсан гэнэ шүү. Арга ч үгүй биз. Энэ энгэрийн зүүлтийг 1963 онд “Клеопатра” кинонд тоглохдоо алдарт жүжигчин Элизабет Тэйлор зүүж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин