Бие даагч нар Н.Алтанхуягт хариу барив

Шинэчлэлийн Засгийн газар ажлаа хийж чадахгүйгээс болж манай улсын эдийн засаг хүндхэн байдалд орсон нь нууц биш юм. Харин үүний гол буруутан болсон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах нь зүйтэй гэж дээр, доргүй ярьж байна. Энэ зуур МАН-ын УИХ дахь бүлэг өчигдөр хуралдаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт 10 хоногт багтааж хариуцлага алдсан Засгийн газартай тооцоо бодож, бүтэлгүй сайд нарыг огцруулах тухай шаардлага хүргүүлсэн билээ.

Ийнхүү дээрх хугацаа дууссан ч Ерөнхий сайдын зүгээс МАН-ын бүлэгт ямар нэгэн хариу өгсөнгүй. Тиймээс өчигдрийн хуралдаанаар тэд Эдийн засгийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох нь зөв гэж үзээд УИХ-ын нэгдсэн чуулган дээр танилцуулахаар болжээ. Гэтэл Ерөнхий сайдын буянд ИНЕГ, “Монголросцветмет” ХК-ийн удирдлагын багийг гартаа оруулж авсан бие даагч гурван гишүүн долларын ханш өсч, төгрөгийн ханш суларсан асуудалд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг буруутган түүнийг огцруулах нь зүйтэй хэмээн бичиг сачиг барьж сүржигнэсэн билээ. Нэгэнт бие даах чадвараа алдаж, Ерөнхий сайдаас хараат болсон дээрх гишүүд МАН-ын гаргасан шийдвэрийг дотроо зөв хэмээн бодож буй ч ачир дээрээ Н.Алтанхуягийн үгэнд орж ёстой л нэг “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэг шиг юм болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин