Оскарын пицца зөөгч хувийн пиццаны газар нээв
Оскарын шагнал гардуулах ёслолд пицца зөөж авч ирсэн Эдгар Мартиросяныг санаж байна уу? Тэр цайны мөнгө гэж 1000 доллар авсан талаар манай сайт өмнө бичсэн.
Тэгэхэд Армяны 30 настай цагаач Эдгар “Big Mamas and Papas” пиццаны газрын 20 пиццаг авч Оскарын ёслолд авч ирээд Америк бүү хэл дэлхий даяар алдаршсан.
Тус ёслолын дараа сэтгүүлч, сурвалжлагчид түүний талаар илүү ихийг мэдэх гэж “Big Mamas and Papas” пиццаны газрыг битүү шавсан билээ.
Харин одоо Эдгар алдар нэрээ ашиглан өөрийн ах Эрикийн хамт хувийн пиццаны газар нээжээ. Лос-Анжелост нээсэн энэ пиццаны газраа тэд “Wood” гэж нэрлэсэн байна. Суусан газраасаа шороо атгаж сурсан хүмүүс гэж тэднийг л хэлэх байх даа.
www.mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ