Б.Номинчимэд: Дэлхийн хүүхдийн зайлшгүй унших ёстой номуудыг 108 ботьдоо багтаасан...

Энэ сарын 29, 30 буюу Пүрэв, Баасан гаригуудад Их дэлгүүрийн өмнөх Битлзийн талбайд Хүүхдийн номын өдөрлөг болно. Олон улсын хүүхдийн эрхийн өдөр болон эл өдөрлөгийгтохиолдуулан дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиолын 108 цуврал номыг уншигч багачууддаа хүргээд буй сэтгүүлч Б.Номинчимэдтэй уулзаж ярилцлаа.

-Та бүхний эрхлэн гаргадаг дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын 108 цуврал хүүхэд залууст сайн хүрч байна. Зохиолуудаа ямар шалгуураар шилж сонгов?

-Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон зэрэг хөгжингүй орнууд сургалтынхаа хөтөлбөрт зайлшгүй оруулдаг номын жагсаалтаас шилж сонгосон. Мөн хүүхдийн шилдэг зохиолд олгодог Андерсений алтан медальт зохиол бүтээлүүд болон Нобелийн шагналтнуудаас ч орууллаа. Сүүлийн 100жилд хүүхдийн шилдэг зохиолын тэргүүний сэнтийгээс шилрээгүй үлдэж чадсан Ф.Бөрнэт, С.Легарлёф, Л.Алкотт, Монтгомери зэрэг цөөн хэдэн аваргуудын зохиолуудаас оруулахыг хичээсэн. Дорноос бол Энэтхэг, Япон, Араб зэрэг эртний уран зохиолын их өв сан бүхий улс орнуудаас сонголоо.

Шалгуурын тухайд хүний сайн сайхан, ирээдүйд итгэх итгэлийг хөгжөөсөн, хүний хүчин чадлыг бахдан дуулсан, эерэг энергитэй тийм л зохиол бүтээлүүдийг аль болох түлхүү орууллаа. Хөгжингүй орнуудын хүүхдийн сурах бичигт орсон зохиол бүтээлийн олонх нь ийм утга агуулгатай байдаг.
-Өнөөдөр хүүхдүүд цахим орчинд ихээхэн автаж ном уншихын ач холбогдлыг мэдрэхгүй байх шиг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин