Агаар салхинд амрах гэж яваад гэр бүлээрээ амиа алджээ

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотой иргэд агаар салхинд гарч амрах нь ихэсдэг. Үүнтэй холбоотой аваар осол, гал түймэр гарах нь нэмэгдсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр нэгэн аймшигт осол гарчээ.Бямба гаригийн орой 18:00 цагийн орчимд Налайх дүүрэг явах зам буюу Хонхорын замд микро автобус “Тоёото пассо” маркийн суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас хоёр бага насны хүүхэд, нэг том хүн харамсалтайгаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

“Тоёото Пассо” маркийн автомашинд дөрвөн том хүн, гурван бага насны хүүхэд явж байжээ. Нэгэн гэр бүлийн хос найзууд хүүхдүүдээ аван амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлж, агаар салхи амьсгалахаар Тэрэлжийн зүг явсан нь энэ аж. Хонхорын зам бол сөрөг хөдөлгөөн ихтэй, нэг эгнээтэй. Зорчих хэсэг нь нарийн, саад тотгор ихтэй. Замын гэрэлтүүлэг муутай. Тэр өдөр өдөржин бороо орсон, бүрэнхий болж байсан учраас урдаас урсгал сөрж орж ирсэн микроноос хаашаа ч зугтах боломж тэдэнд байгаагүй байж. Мөргөлдсөн хоёр машины дүр зургийг харахад нүд халтирмаар. “Тоёото Пассо” маркийн автомашины жолоочийн эсрэг тал тэр чигээрээ “эвхэгдсэн” байх бөгөөд урд суудал дээр сууж явсан 30-аад насны эмэгтэй дөрөвхөн сартай хүүхдийн хамт газар дээрээ амиа алджээ. Түүнчлэн арын суудалд ийм юм болно чинээ санаагүй тоглож наадаж явсан тавхан настай бяцхан хүү энэ хорвоод дахиж нар үзэх хувьгүй байж. Амьд үлдсэн нэг нас дөрвөн сартай хүүхэд нь ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт одоогоор ухаангүй байгаа аж.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин