Цагдааг элэглээд баривчлагджээ (видео)

Английн Манчестер хотын цагдаа нар цагдаагийн дүрэмт хувцсан дээр гахайн баг зүүж явсан 46 настай Стивен Пирсийг саатуулжээ. Саатуулагдах үедээ британи эр Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал, цуглааны үеэр цагдаа нар зохисгүй үйлдэл гаргаж байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах үүднээс элэглэл хийж байсан хэмээн өгүүлсэн байна. Хэд хоногийн өмнө Пирс Манчестер хотын төвөөр Британийн хууль сахиулагчдын хувцастай адил өмсгөл өмсөж явж байв. Дэргэдүүр өнгөрч байгаа хүмүүст жижигхэн хошин үзэгдлүүдийг толилуулж байсан гэнэ.

Ийм аргаар эсэргүүцлээ илэрхийлж байсан “мэргэжил нэгт” нөхрийг жинхэнэ хууль сахиулагчид саатуулсан аж. Пирс өөрийг нь баривчилсан явдлыг гайхаад зогсохгүй энэ баривчилгаа утгагүй үйлдэл хэмээн үзэж байгаа юм. Тэрбээр ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй учраас цагдаа нар түүнийг баривчилснаар өөрсдийгөө шившиг болгосон гэж тэр үзжээ. Гэсэн хэдий ч Стивен Пирсыг цагдаа нар найман цаг саатуулсны эцэст барьцаа мөнгө байршуулсных нь дараа тавьж явуулжээ. Ирэх долоодугаар сард тэр шүүхэд дуудагдах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин