Японы “AKB48” хамтлагийн гишүүдийг хөрөөгөөр гэмтээжээ
Японы алдарт “AKB48” хамтлагийн хоёр гишүүн 19 настай Рина Каваей, 18 настай Анна Ирияама нарыг нэг эрэгтэй хөрөөгөөр гэмтээжээ. Тодруулбал, тэднийг өчигдөр Такизава хотод фэнүүдтэйгээ уулзалт хийж байхад нь нэгэн эрэгтэй хөрөөгөөр тэдний гар, толгойн тус газар нь гэмтээсэн байна. Мөн хамтлагийн нэг эрэгтэй гишүүн нь гартаа гэмтэл авчээ. Цагдаа нар тэрхүү этгээдийг баривчилсан бөгөөд 24 настай Сатору Умета гэдэг хүн байжээ. Хамтлагийн гэмтсэн хоёр эмэгтэй гишүүн хөнгөн хагалгаа хийлгэсэн бөгөөд хагалгаа амжилттай болж өнөөдөр эмнэлэгээс гарч байгаа гэнэ. Тэдний өнөөдөр Токио хотод болох байсан тоглолт болон бусад арга хэмжээнүүд хойшилсон байна.
Тус хамтлаг нь 48 гишүүнтэй бөгөөд дэлхийн хамгийн олон гишүүнтэй поп хамтлаг гэх тодотголтой байдаг гэнэ. Тэд 2005 онд хамтлагаа байгуулсан ба өдгөө Японд төдийгүй Азийн орнуудад нэр алдар нь түгсэн байдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ