Нэг цогцос гаргахад ажлын хөлс 5 сая вон гэлээ

Севол усан онгоц осолдсоор 40 хонож байгаа өнөөдрийн байдлаар 16 зорчигчийн цогцосыг олж чадаагүй байна.

Харин амь насаа алдсан 288 зорчигчийн дурсгалын зургийг Ансан хот дах Дурсгалын төвд байрлуулаад байгаа ажээ.
Өнгөрсөн Ням гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Мин Кёнг Уг сэтгүүлч нартай уулзаж тэдний асуултад хариулсан бөгөөд энэ үедээ Севол усан онгоцонд эрлийн ажиллагаа хийж буй сайн дурын шумбагч нарын нэг өдрийнажлын хөлс 1 сая вон, нэг цогцос олж гаргаж ирвэл 5 сая воны урамшуулалолгож байна хэмээнхэлжээ. Гэвч үүнийг сонссон сайн дурын усанд шумбагчид энэ тухай анх удаагаа сонсож байна гэж мэдэгдээд байгаа бол цогцос нь олдохгүй байгаа зорчигчдын ар гэрийнхэн, тэдний гэр бүлийнхний цогцосыг мөнгөөр үнэлж байгаа тухай мэдэгдэх нь байж боломгүй зүйл хэмээн үзэж байгаагаа мэдэгдээд байна.

Өнөөг хүртэл сайн дурын усанд шумбагчид нийт олдсон 288 цогцосноос 30 цогцос олж тусалсан байгаа боловч үүнийхээ ажлын хөлсөнд ямар нэгэн мөнгө нэхээгүй байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин