Самсунгаас болж Чингис бондын асар их мөнгө салхинд хийсчээ
Солонгос нөхрийн балгаас болж Чингис бондын мөнгө салхинд хийслээ
АТГ-ынхан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт барьж буй “Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам барих ажлыг гүйцэтгэж буй БНСУ-ын “Самсунг” компанийн захирал Lee Jeong Yeol гэгч нөхрийг шалгах бололтой.
Учир нь энэ нөхрийн балгаас болж “МТЗ” компани асар их хохирол амсах болоод байгаа юм. Тухайлбал “Самсунг” компани 2008-2009 оны үед концевцийн гэрээгээр “Энержи Ресурс Рейл” ХХК-тай дээрх төслийн ажлыг хийхээр болсон билээ. Ингээд уг төслийг 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр “Энержи Ресурс Рейл” ХХК, “Самсунг”-ийн гэрээг “МТЗ”-руу шилжүүлж байжээ.
Хамгийн гол нь эл гэрээг шилжүүлж авахдаа “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулан авсан аж.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр гэрээг шилжүүлэхээс өмнө “Самсунг” компани “Энержи Ресурс Рейл” ХХК-д өгч байсан үнийн санал нь “МТЗ”-тай хийсэн үнийн саналаас зөрж байгаа юм. Энэ санал нь буурч биш бүр өссөн хэргийн гол учиг оршиж буй юм. Өөрөөр хэлбэл өссөн мөнгөн дүнгийн цаана “Самсунг” компанийг эл ажилд авсан ямар нэгэн нууц байна гэдэг хар төрүүлж байна.
Тиймээс л “МТЗ”-д одоо алба хашиж буй нэгэн эрхэм “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн нөлөө бүхий хүнээс “Самсунг” компани чухам ямар шалгуураар тендерт ялсан эсэхийг нь асууж и-мэйл явуулсан байдаг. Ингээд хоёр эрхмийн явуулсан и-мэйлийг засвар оруулалгүйгээр бүрэн эхээр нь сонирхуулъя. Доорх и-мэйлийг явуулсан хүмүүсийн нэр хаягийг энэ удаа олон нийтэд ил болгохыг хойшлуулъя.
Гарын үсэг зурж баталгаажсан тухай и-мэйлд огт дурьдаагүй
“МТЗ”-ын төлөөлөл “Бид Самсунгийн гэрээгээр материалуудаас санхүүжилт авах талаар ярилцаж явж байгаа юм. Тэгээд, матералуудаас, Самсунгийн тендер ямар байдлаар явагдсан, тэр үед Азийн Хөгжлийн Банк зэргийн шаардлагын дагуу явагдсан эсэх гээд бүх л мэдээллийг шаардаж байгаа юм л даа.
Миний ойлгож байгаагаар ЭРР дээр байхдаа Азийн Хөгжлийн Банкаар санхүүжигдэнэ гэж явж байсан болохоор ер нь бол тендер нь тэдний дагуу явагдсан байх. Энэ талаар тэдэнд гаргаж өгөхөөр ямар нэгэн баримт бичиг гэх мэт зүйлс байдаг юм болов уу?.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ