Тэрбумтанд цаазаар авах ял ногдуулжээ

Хятадын Хубэй мужийн шүүх нүүрсний магнат, тэрбумтан Лю Ханьд цаазаар авах ял оноожээ. Түүнийг гэмт хэргийн бүлэглэл байгуулж, санаатайгаар хүн хөнөөх, хууль бусаар хүн хорих, шантаажлах зэрэг хэрэг үйлдсэний төлөө ийм ял өгчээ.

Тэрбумтны мафи 1993 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэнэ. Тэрбээр орон нутгийн эдийн засгийн олон салбарыг хяналтдаа авч, асар их ашиг олж байжээ.
Лю Ханий бүлэглэлд 38 хүн байсны дунд түүний төрсөн дүү ч байлаа. Дүүд нь мөн цаазаар авах ял өгчээ. Мафийн бусад гишүүнд 11-ээс дээш жил, мөн насан туршид хорих ял ногдуулсан аж.
“Forbes” сэтгүүлийн мэдээлснээр Лю Хань Хятадын баячуудын дунд 108-р байр эзэлж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин