Донецк, Луганск нэгдэн Новороссия улсыг байгуулав

Дэлхий дээр Новороссия /Шинэ Орос/ хэмээх шинэ улс байгуулагдлаа. Бие даасан, тусгаар улс хэмээн өөрсдийгөө тунхагласан Украины Донецк, Луганск мужууд нэгдэн Новороссия гэдэг улс байгуулснаа зарлаж, баримт бичигт гарын үсэг зуржээ.
Энэхүү баримт бичигт Донецкийг төлөөлөн тус “улсын” Ерөнхий сайд Александр Бородай, харин Луганскийг төлөөлж энэ “улсын” тэргүүн Алексей Карякин нар гэрээг батламжлав.
Тунхаг бичигт гарын үсэг зурах ёслол Украины Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхээс хэдхэн цагийн өмнө болжээ.
“Донецкийн Бүгд найрамдах улс, Луганскийн Бүгд найрамдах улс хамтран холбоо байгуулж байна. Хоёр орны Үндсэн хуулийг баталснаас 3 сарын дараа Үндсэн хуулиа гаргана. Олон улсын холбоо, нэгдэл, эвсэлд нэгдэн орох асуудлыг манай улс авч хэлэлцэхэд бэлэн” гэж тунхаг бичигт өгүүлжээ.
Донецкийн “ардын” амбан захирагч Павел Губарев “Бид Украины Ерөнхийлөгч, парламентыг хүлээн зөвшөөрөхгүй. Тэд байлдааны ажиллагаагаа зогсоож, армиа манай нутгаас гаргах ёстой. Донецк, Луганск бол бие даасан улсууд гэж би бодож байна” гэж мэдэгдлээ.
www.mnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин