Эмнэлэгт хүргэгдсэн дуучин Т.Ариунаа хагалгаанд орохоор болжээ

МУГЖ дуучин Т.Ариунаа өнөө өглөө хөлөндөө бэртэл аван эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, тэрбээр нэгэн арга хэмжээний үеэр тайзан дээрээс хөл алдан унажээ. Одоогийн байдлаар Гэмтэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Тэрбээр энэ жил урлагт зүтгэсэн 30 жилийнхээ тайлангаа өөрийн фэнүүдэдээ зориулж хүндэтгэлийн тоглолтоо хүргэхээр бэлтгэл ажилдаа ороод байсан билээ. Харин бэртэл авснаар тоглолт нь хоёр, гурван сараар хойшлогдож байгаа юм байна. Учир нь эмч нар түүнийг хагалгаанд орох шаардлагатай гэжээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар түүний шинжилгээний хариу гарсны дараа хагалгаанд орох гэнэ.

М.Нандин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин