Хавчуургатай талх нөхөрт гарчээ

New York Post сонины ажилтан Стефани Смит хайртдаа төрөл бүрийн хавчуургатай 257 ширхэг сэндвич бэлтгэж өгсөний дараа түүнээс гэрлэх санал хүлээн авчээ.

Тэд нэгэн болзолтойгоор энэ ажлыг сэдсэн байна. Бүсгүй найз залуудаа 300 ширхэг сэндвич хийж өгсөний дараа сүйн бөгж авах болжээ. Ийнхүү Смит бүсгүй 43 ширхэг сэндвич дутуу хийгээд хайртыгаа буулгаж авч чадсан гэнэ.

2012 онд түүний хайрт Эрик Шульте “Хонгор минь, чи сүйн бөгж авахад 300 сэндвич хийхэд л болно” хэмээн хэлснээр Смит уг ажлыг эхлүүлжээ.

Сэтгүүлч бүсгүй найз залуудаа дэндүү хайртайгаас гадна зорилгодоо хүрэхийн төлөө тэмүүлэгч, хоол хийх дуртай нэгэн тул энэ дуудлагыг хүлээн авчээ.

Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд Смит бүсгүй нэгэн блог нээсэн бөгөөд тэндээ болзлын тухай мэдээлэл, хоол хийх жор, хийсэн сэндвичнүүдийнхээ гэрэл зургийг тавих болсон аж. Сүүлчийн жорыг энэ сарын 19-нд бичиж тавьжээ. Тэр өдөр бүсгүй Барбадос Улсад 257 дахь сэндвичээ хийсэн гэж бичсэн байв. Маргааш нь түүний сайт дээр Эрик өөрт нь гэрлэх санал тавьсан гэх мэдээлэл гарчээ. “Би ямар их баяртай байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй нь. Сүйн бөгж авсандаа тэр биш шүү. Харин хайртай хүнтэйгээ хамт туулах адал явдалт амьдралдаа баярлаж сууна” гэж сэтгүүлч бүсгүй бичсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин