Кёкүтэнхогийн дээд амжилт үргэлжилсээр
Мэргэжлийн сумогийн тавдугаар сарын тэмцээнд манай бөх Кёкүтэнхо Цэвэгням дээд амжилт тогтоолоо. Хэдийгээр Кёкүтэнхо тавиас дээш хувийн амжилт үзүүлэх боломжгүй болсон ч 39 нас, 249 хоногтой байхдаа дээд зиндаанд ялалт авсан юм. Энэ нь мэргэжлийн сумогийн дээд зиндаанд АНУ-ын бөх Такамиямагийн 39 нас, 243 хоногтойдоо ялалт авсан рекордыг эвдсэн байна. Мөн дээд зиндаанд 649 ялсан нь түүхэнд есөд бичигдэж байгаа нь өндөр амжилт билээ.
1992 оны гуравдугаар сард анх мэргжлийн сумод эрэмблэгдэж 1998 оны нэдүгээр сард дээд зиндаанд анхныхаа барилдаанаа хийсэн Кёкүтэнхо Монголын бөхчүүд дундаас нэгэн содон амжилт гаргасан түүхтэй. Япончуудын бурханчлан шүтдэг их аварга Таканохана Асашёорюү Дагвадоржийг озэки цолтой байхад нь унагачихаад “Би Монгол бөхөд унахгүй зодог тайлна” гэж хэлсэн.
Харин үүний дараах башё буюу 2002 оны арваннэгдүгээр сард Таканохана Кёкүтэнхо Цэвэгнямд өвдөг шороодож хэлсэн амандаа хүрч чадаагүй. Монголын бөхчүүдийн анхдагч Н.Цэвэгнямын бас нэгэн дээд амжилт нь мэргэжлийн сумогийн хамгийн өндөр зиндаанд 48 башё дараалан барилдсан юм. Мөн өнөө жил дээд зиндаанд 91 дэхь башёдоо барилдаж буй нь дээгүүр бичигдэх үзүүлэлт билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ