Казакстанд 6 хоног нам унтдаг хам шинж илэрч байна

Казакстаны Калачи тосгоны 40-60 хүнд нэгэн нууцлаг зүйл илэрчээ. Энэ нь олон өдөр хоногоор унтах хам шинж ажээ. Тэд дээд тал нь 6 хоногоор унтаад сэрдэггүй бөгөөд олон хоногоор унтаж босч ирэхдээ цоо эрүүл байдаг гэнэ. Харин зарим нь түр зуур ой санамжаа алдаад буцаад хэвэндээ ордог аж.

Эрдэмтэд энэ үзэгдлийг тун гайхаж хүлээж авч байгаа гэнэ. Нутгийн иргэд уул уурхайн нөлөөгөөр хүмүүсийн эрүүл мэнд доройтож буйтай холбон тайлбарласан гэнэ.

Одоогоор нутгийн ус, хөрснөөс 7000 дээж авч, хам шинж илэрсэн хүмүүсийн цус, үс, хумс зэргийг шинжилсэн байгаа юм байна.

Туршилтын дүнд хүнд металл, радио цацрагийн түвшин өндөр гарсан нь бактери вирус үржих шалтгаан болсон гэж үзэж байгаа хэдий ч дээрх хам шинжтэй ямар холбоотой болохыг мэдээгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин