Ч.Хорол­­­сү­рэнгийн хамаатан О.Тамирын хувийн данс руу Д.Сугар 3.654.067 ам.доллар шилжүүлжээ

Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар энэ удаа “сугарч” үлдэх болов уу, үгүй юу гэ­сэн эргэлзээ нийгэмд хүч­тэйгээр тарж эхэллээ.


Учир нь түүнтэй хол­боотой албан тушаал бо­лон авлигын хэргүүд шил ши­­лээ даран хөвөрсөн юм. Ямар нэгэн аргаар цэвэрхэн сугардаг түү­­­­нийг журмын андууд нь мянга хөө­­­­­­цөлдөөд ч авч үлдэж ча­дахгүй байх гэсэн таам­гууд хөвөрсөөр.

Учир нь Д.Сугарт одоо л хууль жинхэнэ утгаараа үйлчлэх нь.

Жинхэнэ утгаараа гэсэн үг нь түүний өнгөрсөн он жилүүдэд хийсэн ихэнх хэрэг нь баримтаар тог­тоогдсон тул ийнхүү нэ­рийдэх болсон юм.


Д.Сугарыг хааш нь ч хөдөлгөхөөргүй баримтууд хөвөрсөөр...

Ямартай ч тэрбээр энэ удаа ёстой л сугарч чадахгүй ацан шалаанд орсныг доорх баримтууд гэрчилж байна.

Тухайлбал Д.Сугарыг хөрөнгө орлогоо дутуу мэ­дээлсэн гэх үндэслэлээр шал­гах хүсэлт АТГ-т иржээ.
Тус газрын хяналт шал­галтаар тэрбээр гадаад дахь данс, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй нь батлагджээ. Тиймээс түүнд хариуц­лага хүлээлгэх талаар АТГ-аас Үндсэн хуулийн цэц болон УИХ-д албан ёсоор хандсан юм.

Мөн АТГ-ын тэргүүн комиссар Н.Ганболд УИХ-ын дарга З.Энхболдод энэ сарын 7-нд албан бичиг хүр­гүүлжээ.

Уг бичигт Д.Суга­рын хууль бус үйлдэл болон хэдэн арван тэрбум ам.доллараар яригдах хө­рөнгө босгосон.

Солонгос, Япон зэрэг улсад өөрийн нэр дээр байр авч, Хонгконгийн “Эйч Си Би Эс” банкинд данстай байсан нь нотлогдсон тухай дурдсан.

Өөрөөр хэлбэл Д.Сугар Японы Токио хотын Адачи дүүргийн Шиндэн хороололд 535 сая төгрөгийн үнэтэй байр авсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Энэ байраа 2008, 2009 оны хөрөнгө орлогодоо мэ­дүүлээгүй. Уг байраа 2010 онд зарсан ч орлого болох 535 сая төгрөгийг мөн л хөрөнгө орлогодоо мэдүү­лэлгүй нуу­жээ.

Тодруулбал дээрх орон сууцны үнэд зориулж Ч.Хорол­сүрэн хувийнхаа данс­наас 48 сая иенийг уг барилгыг барьсан “Towa Real Estate Development” компанийн дансанд шил­жүүлсний дараа Д.Сугар эхнэрийн хамт очиж шинэ байрныхаа түлхүүрийг гардаж авчээ.

Тиймээс эл орон сууцыг худалдан авах мөн­гийг “МИАТ”-ийн экс удирд­ла­гууд “угаасан” мөнгө­нөө­­сөө шилжүүлж байсан байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж байгаа юм.

Мөн Хонгконгийн “Эйч Си Би Эс” банкин дахь данс болон “МИАТ”-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн нэр дээр хадгалуулсан мөнгөний та­лаар 2007 оноос хойш огт мэдүүлээгүй.

Түүнчлэн 2011 онд Со­лонгосын Чэжүд 600 сая воноор худалдаж авсан байраа 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тус­гаагүй зэрэг олон но-той үйлдлүүд илэрсэн байх юм.

Ингээд АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Бат­сайхан “ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарыг хөрөнгө орлогоо дутуу мэдээлсэн гэх үндэс­лэлээр шалгах хүсэлт АТГ-т ирсэн. Шалгалтаар Д.Сугар гадаад дахь данс, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй нь тогтоогдсон. Үүний дагуу түүнд ха­риуцлага хүлээлгэх талаар АТГ-аас Үндсэн хуулийн цэц болон УИХ-д албан ёсоор хандсан” гэв.


Хонконгийн банкнаас бэлнээр 50 мянган ам.доллар гаргаж авснаас болж хэрэг илэрчээ

Хамгийн гол нь Д.Суга­рын толгой эргэм энэ их хөрөнгийн эх үүсвэр нь “МИАТ” компанийн эрсд­лийн сангаас үүдэлтэй.

Тод­руулбал 2006 оноос эхэлж “МИАТ”-ийн захирал асан Д.Эрдэнэбилэг “Дайны эрсд­лийн даатгал” гэх зүйлийг тус компанид бий болгосноор Д.Сугарын мөн­гө босгох үйл ажиллагаа эхэлжээ.

Тэгвэл эл хэргийн гог­цоог хуулийнхан яаж мэд­сэн бэ гэвэл Д.Сугарын хамсаатнуудынх нь нэг нь Хонконгийн банкнаас бэл­нээр 50 мянган ам.доллар гар­гаж авснаас болж энэ хэрэг илэрсэн байна.
Тухайлбал Д.Сугар Хон­конгийн “HSBC” банкнаас хоёр удаагийн гүйлгээ хийж, “МИАТ”-ийн Сан­хүү эрхэлсэн захирал Ч.Хорол­­­сү­рэнгийн хамаатан О.Тамирын хувийн данс руу 3.654.067 ам.доллар шилжүүлсэн бай­даг юм.

Тодруулбал 2007 оны долоодугаар сарын 16-нд 199.941 ам.доллар, найм­дугаар сарын 10-нд 116.956 ам.долларыг шил­жүүлжээ. Ямартай ч түүний хийсэн хэргүүд ар араасаа цуварсаар байна.

Ер нь бол Д.Сугар ТӨХ-ны даргаар ажиллаж байх хугацаандаа маш олон өмч хувьчлалыг гувчуулж хувьдаа асар их хэмжээний ашиг олсон гэх хардлага бий.

Үүнээс Сэлэнгэ аймгийн гурилын үйлдвэр, Улсын цирк, «Говь» компанийн хувьчлал, «Монголросц­вет­мет»-ийн мэдэлд байсан Баян-Өлгий аймаг дахь «Асгат»-ын мөнгөний орд.

Мөн “Аэрогеодези” тө­рийн өмчит компанийг, Буянт-Ухаа дахь хуучин ни­сэх буудлын барилгыг МИАТ-ийн захирал асан Ч.Хо­рол­­сүрэнгийн компанид хувьчилсан гэх баримт хууль хяналтынхны гарт бий.

Юутай ч Д.Сугарын нэр холбогдоогүй төрийн өмчит газар алга.

Тэгвэл түүнийг авч үлдэх гарцаагүй ба­римтууд АТГ болон бусад мөрдөх алба­ныханы гарт орсноор эл хэр­гүү­дийг нь нэгтэн шалгахаар боллоо.


МАН-ынхан Д.Сугарыг сугалж авахаар шийдсэн

Энэ хэргээс мултрах зам мөрийг аль хэдийн засаад эхлэсэн гэдгийг баттай эх сурвалжууд хэлж байна.

Өөрөөр хэлбэл МАН-ыг ид хүчээ авч байх үед Д.Сугар ТӨХ-ны дарга болж хууль бус маш олон үйлдлийг намын нөхөдтэйгээ цуг хийж байсан юм билээ.

Тиймээс МАН-ын нөлөө бүхий хүмүүс өөрсдийнх нь хийсэн хэрэг илчлэгдэнэ гэж айсан учраас бас л сугалж авахаар нөлөө бүхий эрхмүүдтэй уулзаж хэрхэх талаараа ярилцаж байгаа аж.

Ямартай ч Д.Сугарын хэрэг олон нийтийн анхаар­лын төвд орж түүнийг дахин сугарч үлдэх үү гэдгийг л харах үлдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин