Татвараас зайлсхийсэн “Хун Лиан”-ы захирал монголчуудад буруугаа тохов

Манай улсад олон тооны мотоцикль оруулж ирэхдээ их хэмжээний татвараас зайлсхийсэн “Хун Лиан” компанийн захирал Вэй Хун Ван нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр хүргэн ах Хан Рун Пин болон Монгол Улсын иргэн А.Мэндбат нартай хамтран 2008-2011 онд манай улсын гурван иргэний нэр дээр 11822 мотоцикль, 3251 сэлбэг хэрэгсэл оруулж ирэхдээ аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгалгүй 485.7 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн аж.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Д.Нанжидсүрэнд хоёр удаа 1.9 сая төгрөгийн хахууль өгч, татвараас зайлсхийсэн үйлдлээ нуун дарагдуулж, улмаар 2011 оны 1-3 дугаар сарын тайлангаа түүгээр гаргуулсан хэрэгт холбогдсон юм. Тэрбээр шүүхийн хэлэлцүүлэгт “Манай ахтай дотно харилцаатай байсан Ууганцэцэг болон манай компанид ажиллаж байсан Янжинлхам нар намайг их хэмжээний татвараас зайлсхийсэн гэж гүтгэсэн. Би татвараас зайлсхийгээгүй. Намайг бас Нанжидсүрэн гэдэг хүнд хахууль өгсөн гэж буруутгаж байна. Би Нанжидсүрэн гэдэг хүнийг танихгүй. Прокурорын газарт л анх удаа харсан. Тэр 1.5 сая төгрөгийг би өгөөгүй, ах өгсөн байж магадгүй” гэжээ. Түүний ах Вэй Ми Жү нь энэ хэрэг илрэхээс өмнө нутаг буцсан аж.

Анхан шатны шүүхээс Вэй Хун Ван, Хан Рун Пин нарыг татвар төлөхөөс зайлсхийж, онц их хэмжээний хохирол учруулсан, татварын байцаагч Д.Нанжидсүрэн Вэй Хун Ван нарыг хээл хахуулийн хэрэгт буруутай нь шүүхийн хэлэлцүүлэг, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон гэж үзжээ. Тиймээс татварт төлөөгүй мөнгийг Вэй Хун Ван, Хан Рун Пин нараас гаргуулах, битүүмжилсэн 600 гаруй мотоцикль, 100 гаруй сэлбэгийг улсын орлогод оруулахаар болжээ. Мөн тэднээс тодорхой хэмжээний хөрөнгө хурааж, Вэй Хун Ванд зургаан жил зургаан сар, Хан Рун Пинд таван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Д.Нанжидсүрэнгийн хахуульд авсан 1.9 сая төгрөгийг улсын орлогод хурааж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэлээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин