Бүсгүй хүний талаарх “түүхэн” баримтуудаас
Эрхэм та бүхэндээ эр биеийн чимэг энгүй орчлонгийн эрхэмсэг гоо хатдынхаа тухай “сонирхолтой” баримтуудаас сонирхуулж байна.
Англи хэлний “Girl” буюу охин, эмэгтэй гэсэн утгатай үг нь эрт цагт хүйсийн ялгаагүй эрэгтэй ч, эмэгтэй ч жаахан, залуу хүмүүсийг нэрлэхэд хэрэглэгддэг байжээ. Сүүлд XVI зуунаас эм хүйсийн нэршилд хэрэглэгдэх болсон байна.
Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдөр буюу та бидний нэрлэж заншсанаар “Мартын - 8”-ны өдрийг 1909.03.08 өдрөөс жил бүр уламжлал болгон тэмдэглэх болсон бөгөөд Дани улсаас гаралтай тэмдэглэлт өдөр юм.
Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн олонх нь эрүүл мэнд, боловсрол, нийгэм, үйлдвэрлэлийн салбарт ажилладаг бөгөөд бараг дэлхийн бүх орны эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү урт насалдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ