Сексийн талаарх 10 хуулийн заалт

Х байр: Флорида мужид эмэгтэй хүн секс хийж байхдаа хөдөлж болохгүй бөгөөд, эр нь эмийн дээр гэсэн байрлал л хуулиар зөвшөөрөгддөг. Харин сексийг өөр ямар ч байдлаар хийх нь тэнд хууль бус ажээ.

IX байр: АНУ-д ер нь сексийн тухай олон сонин хууль байдаг. Тухайлбал Аризона мужид гэртээ хоёроос илүү имитатор буюу хиймэл эрхтэн байлгаж болохгүй гэсэн хуультай.

VIII байр: Колорадо мужид унтаж байгаа эмэгтэй хүнийг үнсэж болохгүй бол Коннектикут мужийн хартфорд хотод эхнэрээ бүтэн сайн өдөр үнсэж болохгүй хуультай.

VII байр: АНУ-ын Огайо мужид эмэгтэй хүн лакан гутал өмсөхийг хориглоно. Учир нь лакан гутал дээр дотоож нь ойж харагдана гээд тийм гутал өмсөхийг хуулиар хорьжээ.

VI байр: Ливанд эрчүүд эм хүйсийн амьтадтай бэлгийн харьцаанд орохыг хуулиар зөвшөөрдөг. Харин эр хүйсийн амьтадтай секс үйлдсэн бол тийм хүнийг цаазаар авдаг байна.

V байр: Унгарын нийслэлд гэрэлтэйд секс хийхийг хуулиар хориглодог. Хамтрагч нар тас харанхуйд л хайраа илчлэх ёстой гэнэ. Өөрийн гэр орондоо ч гэрэл гэгээтэйгээр секс хийвэл торгуультай. Мөн сексийг лааны гэрэл буюу ил зуухны гэрэлд ч хориглодог гэнэ.

IV байр: Номхон АНУ-ын Гуамын аралд онгон хальс цоологч гэсэн тусгай мэргэжил байдаг. Тийм мэргэжилтэн дуудлагаар явж хөлсөөр ажлаа хийж, охидод тусладаг ажээ. Гуамын аралд бүсгүйчүүдийг нөхөрт гарахыг хориглосон хуультай. Энэ дэлхийн хамгийн хачин мэргэжлүүдийн нэг ба ийм мэргэжилд тушаал өснө гэх зүйл байдаггүй.

III байр: Хэрэв та хятадад очоод нүцгэн эмэгтэйг харах гэвэл хичнээн ч удаа харж болно. Харин хуулиар нь бол хувцастай эмэгтэйн нүцгэн хөлийг харж болохгүй ажээ. Хэрэв тэр эмэгтэйд та хөлийг нь хараад байгаа гэж санагдсан бол түүний гомдлын дагуу таныг бариад сексийн гаж донгийн төлөө гэж байгаад хэд хоногоор шоронд хорьж болох ажээ.

II байр: Шведэд хурдан зураг авах бүхээгт өөрийн бүтэн биений нүцгэн зургийг авахуулж болохгүй. Гэхдээ биеийн дээд ба доод хэсгийг авахуулж болно. Хэрэв биеийн бүтэн нүцгэн зураг хэрэгтэй бол хоёр тусад нь авахуулсан зургийг нааж болохыг тэр хуулинд зааж өгчээ.

I байр: хамгийн сонирхолтой хуулиар Гонконгийн эмэгтэйчүүд нөхөр нь хуурсан бол түүнийг алж болно. Гэхдээ нүцгэн гараар. Харин нөхрийнхөө нууц амрагийг юугаар ч хамаагүй хөнөөж болох ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин