Царцаасан барилгуудыг үргэлжлүүлэх 139 тэрбум төгрөг бий

243 барилгыг царцаасан талаархи аудитын дүгнэлт Их хурлаар хэлэлцэгдэж байгаа. Эдгээр барилгын 70-80 хувь нь олон нийтийн зориулалттай эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилга байгаа юм. Холбогдох сайдуудын гарын үсэг зураагүйгээс болоод, эсвэл баяжих хүсэлтэй барилгын компаниуд төсвөөс их мөнгө авах гэж шуналтсанаас болоод “царцсан” гэгдэх тодорхойлолтыг хүртээд байгаа дээрх барилгуудыг энэ жил үргэлжлүүлэхгүй бол иргэд дахиад л хохирно, дахин жил гаруй хүлээнэ.

Энэ жилийн хувьд Сангийн сайд Ч.Улааны эрх мэдлийн багцад царцаасан барилгын ажлыг үргэлжлүүлэх 139 тэрбум төгрөг байгаа аж. Гэвч ямар барилгыг үргэжлүүлэх нь одоогоор тодорхой болоогүй байгаа юм. МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авсан. Хамгийн гол нь улс төржилтийн цаана сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд нийтийг хамарсан үйлчилгээг хүлээж байгаа иргэд хохирсоор байгаа нь харамсалтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин