Хархорин захад гал гарлаа

Өнөөдөр өглөө 9.20 минутын орчим хар хорин захын барилгын материалын хэсэгт гал гарчээ.Галыг унтрааж намжаасан боловч түрээслэгч иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй байгаа юм байна.

Гал одоогоор юунаас болж гарсныг мэргэжлийн хүмүүс шалгаж байгаа гэнэ. Ер нь сүүлийн үед Томоохон худалдааныы төвүүд ээлж дараалан шатаж байгаа явдал нь цахилгааны гэмтэл мөн наймаа эрхлэгч нар бие биедээ өс санах, гэнэтийн ослын мөнгө авах гэсэн башир арга, түрээслэгч болон түрээслүүлэгч талын хоорондын зөрчлүүдээс болсон гэх хэд хэдэн шалтгаан байхыг үгүйсгэхгүй.

Тухайлбал албан бус эх сурвалжын мэдээлж байгаагаар Хар хорин худалдааны төвын түрээслэгч удирдлагууд нь түрээслэгч иргэддээ байнга дарамт шахалт үзүүлдэг бүхэлдээ асуудалтай худалдааны төв гэж мэдэгдэж байна.

Иймээс томоохон гэж худалдааны төвүүдийн үйл ажиллагааг даруйхан цэгцлэх ёстой байгааг иргэд хэлж байна.Бид тус худалдааны төв юунаас болж шатсан тухай эргэн мэдээлэлх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин