Вера Брежнева нууцаа дэлгэв
ВиаГРА” хамтлагийн экс гишүүн Вера Брежнева Vogue сэтгүүлд зориулан гэрэл зургаа авахуулсан бөгөөд өөрийн хувийн амьдралыг дэлгэсэн аж.
Дуучин бүсгүй амархан гомддог нэгэн болохоо өгүүлээд үе үе сэтгэлийн шарх аваад сэтгэлзүйчид ханддагаа ярьсан гэнэ.
Түүний гурван эгч, дүү тус бүр нэг охин төрүүлсэн байна. Энэ нь тэдэнд генээр дамжиж ирсэн хүчтэй давамгайлал гэж тэр онцлов.
“Ээж маань биднийг хүчтэй эмэгтэйчүүд болгож хүмүүжүүлсэн” гэж Вера ярьжээ. Тэрбээр хэзээ ч анхны харцаар дурлаж байгаагүй гэдгээ өгүүлсэн байна. Тэр хэн нэгэнд дасч, ээнэгшихийн тулд тодорхой хугацааг зарцуулдаг болохоо дэлгэсэн аж.
Брежнева ямар байдлаар хуримаа хийх хүсэлтэй явдагаа өгүүлсэн гэнэ. Хуримаа наранд шарлагын газар хийх хүсэлтэй бөгөөд сүйт залуутайгаа хөл нүцгэн байх юм.
Өөрөө чөлөөт загварын цагаан даашинз өмсч, толгойдоо цагаан өнгийн сарнай тавих бол хархүү нь цагаан өнгийн хослолтой байх аж.
Гэхдээ түүний хувьд заавал харилцаагаа албан ёсоор батлуулах нь чухал биш гэнэ.
Гэр бүл гэдэг нь түүний хувьд харилцан хүндлэл, анхаарал халамж юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ