Дэлхийн хамгийн аймшигт арван цуврал алуурчин

Тодорхой хугацааны давтамжтайгаар гурав болон түүнээс олон хүний амь насанд санаатайгаар хүрсэн хүнийг цуврал алуурчин гэнэ. Цуврал алуурчид гол төлөв энгийн хүний дүр эсгэн бидний дунд амьдарч байдаг бөгөөд хэн ч тэднийг аймшигт алуурчин гэж төсөөлдөггүй байна. Ингээд олон тайлбар тавилгүйгээр дэлхийн хамгийн аймшигт 10 цуврал алуурчинг танилцуулъя.

1.Жон ВейнГэси

Түүнийг жинхэнэ нэрээс нь илүүтэйгээр алиалагч алуурчин гэдгээр нь дэлхий дахин мэднэ. Хэдийгээр сайхан хань, өхөөрдөм хүүхэдтэй ч тэрээр бэлгийн гаж сонирхолдоо автагданхүчин, аллага үйлддэг байжээ. Түүнийг 1968 онд насанд хүрээгүй хоёр хүүг хүчиндсэн хэргээр 10 жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд 18 сарын дараа сайн хүмүүжсэн гэж үзэн сулласан байна. Энэ үед түүний гомо болох нь илэрсэн учраас эхнэр нь салсан юм.

Тэрээр шоронгоос гарсны дараа дахин гэрлэсэн байна. Улмаар сайн дурын олон ажилд оролцож алиалагчийн үүргийг үнэгүй гүйцэтгэх болсон юм. Алиалагчийн өмсгөлтэй алуурчин гэдэг нэрээрээ зартай тэрбээр зургаан жилийн турш 33 хүн алсан бөгөөд түүнийг хүн хулгайлсан, хүчирхийлсэн, амь насыг нь зэрлэгээр хороосон зэрэг хэргээр ялласан аж. Тэрбээр эхлээд эрэгтэй л бол насанд хүрсэн үгүйг нь харгалзан үзэхгүйгээр хулгайлж, хүчиндддэг байсан бөгөөд тамлан амь насыг нь хороогоод улмаар цогцсыг нь шатаадаг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.
Түүнийг 1994 онд буюу 52 настайд нь цаазаар авсан байна. Тухайн үед тариа тарьж цаазын ялыг гүйцэтгэдэг байсан юм.

2.Жеффери Дамар

Жеффери Дамар АНУ-ыг төдийгүй дэлхий нийтийг цочирдуулсан аймшигт алуурчин юм. Тэрээр 13 жилийн турш 17 эрийг хүчиндэж, амьдаар нь мөчилж, амьсгал хурах хүртэл нь өөрийн боол мэт авирлаж, сексийн дур хүслээ ёс бусаар хангадаг байжээ. Ганнибализмийг хохирогчдод бодитоор үзүүлдэг байсан тэрээр өөрөөс нь зугтахыг оролдсон нэгнийг төв зам болтол явуулж, хүн цагдаа харахаас нь өмнө барьж бүр ч ихээр тамладаг байсан гэнэ. Жеффериг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн бөгөөд тэрээр 1994 оны 11-р сарын 28-ны өдөр АНУ-ын Висконсонд хоригдож байсан шорондоо нас барсан байна.

3.Тед Бунди

Бундиг харсан хэн чнүдэнд дулаахан, царайлаг, цайлган сэтгэлтэй гэж дүгнэнэ. Харин энэ сайхан царайны ард аймшигт алуурчин байна гэдгийг хэн ч таамаглаагүй гэдэг. Тэрбээр 1974-78 онд нийт 30 залуу эмэгтэйг хулгайлан амийг нь хороожээ. Мэргэжилтнүүд түүнийг хулгайлсан эмэгтэйчүүдээ тамладаггүй байсныг нь тогтоосон бөгөөд үүнийг бусадтай харьцуулахад “хүнлэг” хэрэг хэмээн дүгнэсэн байна.

Хулгайлсан эмэгтэйчүүүдээ гэртээ хорьж байгаад унтсан хойно нь хороосны дараагаар Тед Бунди хүчиндэж, тамлаж биеийн аль нэг хэсгийг өөртөө дурсгал болгон хадгалдаг байсан гэнэ.
Цагдаа нар 1979 онд түүнийг санаандгүй байдлаар алуурчин болохыг нь тогтоосон бөгөөд 1989 оны нэгдүгээр сард цахилгаан сандалд суулган цаазаар авсан байна.

4.Гэри Ридвэй

Ногоон голын алуурчин хочит Гэри Ридвей нь 1980-90 оны хооронд 71 эмэгтэйг хөнөөсөн байна. Түүний гарт амь насаа алдсан анхны хохирогч ногоон голоос олдсоноос хойш түүнийг ногоон голын алуурчин гэж нэрлэх болжээ. Түүний ДНК-ийн шинжилгээгээр түүнийг алуурчин болохыг нотлосон бөгөөд өөрийг нь цаазлах ялаас чөлөөлбөл хохирогчдын цогцсыг нусан газраа хэлж өгөх болно гэж шүүхийн байгууллагад өргөдөл гаргажээ. Тэрбээр хохирогчидтой зүй бусаар харьцаж, сексийн янз бүрийн байрлалаар гаж хүслээ хангаад зогсохгүй элдэв байдлаар дарамталдаг байсан гэнэ. Ердөө л 82 IQ-тэй түүнийг 2001 онд баривчилсан бөгөөд бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна. Түүнийг хугацаанаас нь өмнө суллахгүй гэсэн заалттайгаар өнөөг хүртэл Вашингтон дахь хорих ангид хорьж байгаа юм.

5.Эд Гейн

Хороосон хүнийх нь тоогоор Эд Гейныг цуврал алуурчин гэхэд хэцүү ч түүний аймшигт, зүй бус үйлдэл нь тэр чигээрээ детиктив зохиолын хэмжээнд хүрэх ажээ. Тэрээр Висконсонд ээж ахынхаа хамт амьдардаг байсан бөгөөд түүнийг ахынх нь үхэлд буруутгаж байсан ч нотлох баримт олдоогүй тул сулласан байна.

Эд Гейн ээжийгээ нас барсны дараагаар оршуулгын газруудаар явж дунд насны эмэгтэйчүүдийг булшнаас нь гарган авч “хамтран амьдардаг” байжээ. Улмаар талийгаачид эмэгтэй хүний хувцас өмсгөн өөрийгөө зугаацуулдаг байсан гэнэ. Ингэхдээ тэрээр өөрийн амьдарч байсан хотоос хоёр эмэгтэйг хороосон бөгөөд уг хэргийг мөрдөж байсан цагдаа нар түүний гэрт нэгжлэг хийснээр гаж донтон болохыг нь тогтоожээ. Эд Гейны гэрээс нь хүний хамар, эмэгтэй бэлэг эрхтэн, тархи, хуруу, төрөл бүрийн эрхтэн олдсон байна. Үүгээр ч зогсохгүй алуурчны хөргөгчнөөс хүний эрхтэн, орноос нь гавал олсон бол түүний гэрийн зарим нэг тавилга, эд хэрэглэлийг хүний арьсаар бүрсэн болох нь тогтоогджээ. Эдгээрээс хамгийн их олныг цочирдуулсан нь хүнйи арьсаар бүрсэн сандлын бүрээс, хүний арьсан тэлээ, баг юм.

Түүнийг 1957 онд баривчилсан бөгөөд бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн ч сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчилүүлсэн бөгөөд алуурчин 1984 онд 77 насандаа зүрх болон хавдраар нас барсан аж.

6.Хенри Лий Лукас

АНУ-ын хамгийн аймшиг цуврал алуурчны тоонд Хенри Ли Лукас зүй ёсоор багтах ёстой. Алуурчинг анхандаа 350 хүн хороосон гэж сэжиглэж байсан ч цагдаагийн шалгалтаар 600 хүний аминд хүрсэн болох нь тогтоогдсон байна.

Эхийгээ хөнөөж 10 жил шоронд суусан тэрээр хугацаанаасаа өмнө суллагдсан. Шоронгоос гараад тэрээр төрөлх нутгаасаа нүүж явахдаа аллага үйлдэж эхэлжээ. Алуурчин 2001 онд 66 насандаа хорвоогийн жамаар шоронд нас барсан байна.

7. Айлеен Воурнос

Түүхэн дэх цөөн цуврал алуурчны нэг нь Айлен Воурнос. Тэрээр биеэ үнэлэгч байсан бөгөөд өөрийг нь авсан эрчүүд ёс бус харьцсан гэж үзсэн болохоор долоон эрийн аминд хүрсэн. Түүний амьдралаар хийсэн “Мангас” хэмээх кино гарсан бөгөөд уг кинон гол дүрд Чарлиз Терон тоглож кино урлагийн цөөнгүй шагнал гардан авсан юм.

Айлен Воурнос айлд өргүүлсэн ч түүний бага нас тийм ч таатай байгаагүй юм. 15 настайдаа хүүхэдтэй болсон тэрээр ахтайгаа сүй тавьж удалгүй гэрлэсэн байна. Гэрлээд удаагүй байхдаа танхай, хулгайн хэргээр ял эдэлж байсан. Улмаар шоронд байхдаа эмэгтэйчүүдийг сонирхох болсон бөгөөд эр, эм гэлтгүй биеэ үнэлэх болсон. Энэ үедээ тэрээр долоон эрийг сексийн үеэр хороодог байсан. Түүнийг 1991 онд баривчилсан бөгөөд 2002 онд тариа тарьж цаазалсан.

8.Ричард Трентон Чеес

Сакраментогийн алуурчин хочит Ричард Трентон Чеес хохирогчдынхоо эрхтэнг идэж, цусыг уудаг нэгэн байсан юм. 1977 онд тэрээр ганцхан сарын дотор Калифорнийн зургаан оршин суугчийг хөнөөсөн.

Үүнээс өмнө тэрээр амьтан тамлаж алдаг сэтгэцийн өвчтэй нэгэн байсан бөгөөд эмчийн байнгын хяналтад байж хэвтэн эмчилүүлдэг байжээ. Тэрээр нэгэн удаа эмнэлгээс гараад хүн алсан бөгөөд үүндээ амтшсан амьтан бус хүн алах нь сонирхолтой болсон байна.

Тэрээр эхлээд хохирогчоо барьж аван амьдаар нь идэж цусыг нь ууж байгаад нас барсан хойно нь бэлгийн дур хүслээ хангадаг байсан юм. Түүнийг 1979 онд баривчлагдсан бөгөөд 1980 онд шоронд амиа хорлосон.

9.Андрей Чикатело

Украйнд төрсөн ЗХУ-ын алуурчин Андрей Чикатило “Ростовын алуурчин”, “Ростовын гайхамшиг” зэргээр хочилдог байсан. 1978-90 оны хооронд Андрей 52 хүүхэд эмэгтэй хүний аминд хүрсэн нь 1992 тогтоогдож 1994 онд цаазаар авахуулсан.

Чикатило 1979 онд есөн настай охиныг хороосон нь анхны аллага байсан юм. Тэрээр хүүхэд эмэгтэйчүүдийг хүчиндэж алах нь хялбар юм байна гэсэн бодолдоо хөтлөгдсөн ажээ. Аллагаас өмнө тэрээр олон хэрэгт холбогдож байсан бөгөөд нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар “уснаас хуурай” гарч байсан. Түүнийг 39 хүний аминд хүрсэн хэргээр шалгаж байхад тэрээр өөрөө хэргээ хүлээж 52 хүн хороосноо хүлээжээ. 1994 онд баруун чихний харалдаа буудуулснаас шархаа дийлэлгүй нас барсан.

10.Деннис Радер

1974-91 онд тэрээр Канзасын Вичитад арван хүний аминд хүрсэн бөгөөд түүний “СТА” буюу сохроор тамлагч алуурчин гэж нэрлэдэг байжээ. Мөрдөн байцаагчдад хэрхэн хүний амин хүрснээ бичиж үлдээдэг байсан ч мөрдөгчид түүнийг олж чадаагүй юм. Түүний үлдээсэн бичиг нь 2005 онд түүнийг илчлэхээс гадна нотлох баримт болсон гэнэ.

Радер хохирогчдоо хулгайлсны дараагаар хүлээж байгаад багалзуурдаж ухаан алдуулдаг байжээ. Ухаан алдсаны дараагаар дахин сэргээж энэ үйлдлээ давтдаг байсан бөгөөд амьсгал хураахаас нь өмнө өөрийн бэлгийн хүслээ хангадаг байсан юм. Радерсүм болон сайн дурын нийгэмлэгийн идэвхитэй гишүүн байжээ. Түүнийг хохирогчдын биед хийсэн ДНК-ийн шинжилгээгээр болон хийж байсан бичлэгүүдээр нь нотлох баримт болгон баривчилсан байна. Алуурчинг 2005 онд баривчилсан бөгөөд өршөөлгүйгээр бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин