Загвар өмсөгч С.Ихэрцэцэг, С.Ижилцэцэг нар монголдоо ирж багшлах уу
Ерээд оны эхээр Монголын загварын ертөнцөд од болон гялалзаж байсан загвар өмсөгч С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг нар хилийн чанадыг зорьсноос хойш арав гаруй жил өнгөрчээ.
Ихэр бүсгүйчүүд хоёулаа хилийн чанадад хөгжмийн боловсрол эзэмшиж, Ижлээ нь Нью Йорк хотноо төгөлдөр хуурчаар ажиллаж байгаа. Харин Ихрээ Испанид мөн л хаан хуурын багшаар ажилласаар багагүй хугацааг ардаа үдсэн.
Тэгвэл тэд удахгүй эх орондоо ирэх гэж байгаа гэсэн мессеж урлагийнхны дунд нисч явна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ