Б.Энэбишийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ
“Эрдэнэс тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг олон улсын хэмжээнд буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн талаар АТГ-аас албан ёсоор мэдэгджээ. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх явцад Монголоос оргон зайлж, хэргийн мөрдөн байцаалтад саад учруулсан тул хавтаст хэргийг түр түдгэлзүүлсэн байгаа юм. Уг нь Б.Энэбиш эрхэмд холбогдох эрүүгийн хавтаст хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн талаар албаны эх сурвалж хэлж байсан ч буцаагаад АТГ руу мөрдөн байцаалтад буцаасан юм байна.
Тэрбээр өөрийгөө гэм буруугүй гэх байр сууриа хэвлэлд илэрхийлж, хэд хэдэн удаа ярилцлага өгөөд сураг алдарчээ. Өдгөө түүнийг Австралид байж байгаад Америкт төвхнөсөн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл ч гадуур байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ