Сурагч хүү цөмийн реактор бүтээжээ
Сурагч хүү халуун цөмийн реакторыг угсарчээ. Британийн нэгэн дунд сургуулийн сурагч Жэйми Эдвардс халуун цөмийн реактор угсраад дэлхий даяар алдаршсан байна. Залуу сод ухаантны шинжлэх ухааны төслийг түүний сургуулийн удирдлага санхүүжүүлсэн аж. 13 настай Жэйми хүү өнгөрсөн оны аравдугаар сард энэ ажлаа эхлүүлсэн гэнэ. Таван сарын дараа хүү цөмийн урвалын аргаар гелийг гаргаж авч чаджээ.
Сонирхолтой нь, жаалхүү дэмжлэг авахаар хэд хэдэн их сургуульд хандсан боловч бүгд л түүнийг ойшоож үзээгүй байна. Иймд санхүүжилтэд шаардлагатай 2000 фунтыг түүний сургуулийн удирдлага гаргаж өгөхөөр болжээ.
“Жэйми үүнийг санал болгоход би бага зэрэг балмагдсан. Гэхдээ тэр надад сургууль маань дэлбэрэхгүй гэдгийг амласан” хэмээн сургуулийн захирал өгүүлэв. Ийнхүү британи хүү АНУ-ын сурагч Тэйлор Уилсоны тогтоосон амжилтыг эвджээ. 2008 онд Уилсон 14 насандаа цөмийн реактор угсарсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ