“Ялангуяа залуучууд ёс суртахуунгүй юм аа”

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн явган эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид энэ сарын 10-ны өдөр Техник технологийн дээд сургуулийн оюутнуудтай хамт эргүүл хийсэн юм. Уг ажилд тус сургуулийн 34 оюутан оролцон 19 цагаас 10 цаг хүртэл цагдаагийн алба хаагчидтай цуг эргүүлийн үүрэг гүйцэтгэн, ниймгийн хэв журмыг сахиуллаа.

Ингээд 10-р хороолол орчмоор явганаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ахлагч Г.Мөнхтулга, оюутан Отгонсүх нартай уулзсан юм.

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлагч Г.Мөнхтулга

-Оюутнууд анх удаа та нартай явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна уу?

-Техник технологийн дээд сургуулийн гуравдугаар курсын оюутан Отгонсүхтэй хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Анх удаа оюутнуудтай ийнхүү эргүүлд гарч байгаа. Ерөнхийдөө миний гарч байгаа энэ чиглэлд хөл хөдөлгөөн ихтэй. Одоогоор илэрсэн зөрчилгүй байна.

-Таны эргүүл хийж байгаа чиглэлд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж хэр их байна вэ?

-Яг тодорхой тоо хэлэх боломж алга байна. Гэхдээ архи согтууруулах ундаагаар бусдад үйлчилдэг аж ахуй нэгж нэлээдгүй бий.

-Таны хариуцсан бүсэд гэмт хэрэг, зөрчил хэр их гарч байна даа?

-Захиргааны зөрчил нэлээдгүй байдаг. Тухайн нөхцөл байдалд нь тааруулаад авах ёстой арга хэмжээгээ авна. Эсвэл Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр жижүүрлэн ажиллаж байгаа офицерүүддээ мэдэгдэж, чиглэл авдаг. Хэрвээ миний илрүүлсэн хэрэг зөрчил эрүүгийн шинжтэй байвал төв дээр байгаа ерөнхий эргүүр рүү мэдэгдэнэ. Захиргааны шинжтэй байвал төвийн офицерүүддээ мэдэгдэнэ.Мөн өөрийнхөө эрх хэмжээнд торгуулийн арга хэмжээ, хууль сануулах арга хэмжээг авч явуулдаг.

-Оюутнуудтай эргүүл хийж байгаагийн гол зорилго нь юу юм бэ?

-Нэгдүгээрт цагдаагийн алба хаагч олон нийттэй хамтарч ажиллаж байна. Хоёрдугаарт оюутнууд маань МУ-ын иргэдийн маань гол төв масс нь учраас цагдаагийн албаны ажил танилцуулах, үйл ажиллагаа, ажил төрлөө таниулах зорилготой. Мөн нийслэл хотынгудамж талбайн нөхцөл байдал ямар байдаг талаар ойлголт өгөхөөр хамтарч ажиллаж байна даа.

-Зөрчил, дутагдал гаргаж байгаа иргэд цагдаагийн алба хаагчаас өгсөн шаардлагыг хэрхэн хүлээн авч байна даа?

-Гайгүй. Манай ард иргэд цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлдэг болчихсон шүү.

Гэмт хэргийн тухай хуульд заасан иргэний үүргээ биелүүлэн цагдаагийн албанд тусалж, ажил байдалтай нь танилцаж, эргүүл хийж яваа Техник технологийн дээд сургуулийн 3-р курсын оюутан н.Отгонсүхээс эргүүл хийж байгаа цэгийнх нь нөхцөл байдал хэр байсныг тодруулсан юм.

-Эрүүл хийх ямар байна даа?

Гоё байна. Ах нарынхаа ажлын онцлогтой танилцаад сайхан байна аа. Урьд нь цагдаа нар гадуур эргүүл хийгээд явж байхад нь харчихаад ингээд явах юм сан гэж боддог байсан л даа.

-Хүмүүст шаардлага тавив уу. Хэр хүлээж байна?

-Хүмүүс шуурдлагыг хүлээж авч байна шүү

-Орчны нөхцөл байдал ямар байна?

-Харьцангуй тайван байна.

-Хэдэн цаг үүрэг гүйцэтгэх билээ?

-Гурван цагийн үүрэг л гүйцэтгэнэ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин