Хойд Солонгосын цэргийн сүр хүчнээс дэлхий айх ёстой
Энэ жижиг, цэнхэр зүйл хүүхдүүдийн тоглоомон онгоц шиг харагдаж байж болох ч Өмнөд Солонгосын агаарын орон зайд онцгой аюул тарих төхөөрөмж юм.
БНСУ-ын Батлан хамгаалахын яам газар нутгаас нь олдсон тагнуулын хэрэгслийг Пхьенян илгээсэн гэж үзсэн. Сүүлийн хоёр долоо хоногийнх хугацаанд ийм тагнуулын төхөөрөмж гурвыг илрүүлсэн аж.
Алсын удирдлагатай төхөөрөмжийг Японд үйлдвэрлэсэн өндөр үзүүлэлттэй дижитал камераар тоноглож, Өмнөд Солонгосын эрх баригчдын албан байр, цэргийн сургуулилтын орчим, хүчний лагеруудын байршлын зургийг авсан байжээ.
Тиймээс өмнөдөөс мэдэгдэл гаргаж, Хойд Солонгос хөрш орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолд шууд заналхийлж байна гэсэн юм. Хэдийгээр 2-3 кг л жинтэй, жижигхэн төхөөрөмж цэргийн шууд аюул учруулахгүй ч тагнуулын хувьд өндөр ач холбогдолтой гэжээ.
“Ёнхап” анентлагийн мэдээлж буйгаар, энэ онгоцыг поликарбонатаар хийсэн, радарт илрэхгүй, агаарын хил нэвтэрсэн ч түгшүүрийн дохио илрэх боломжгүй, нууцлал, хамгаалал өндөртэй эд байсан аж. Цагт 110 км хурдлах чадвартай, өндрийн үнэмлэхүй хэмжээ 1.3 км, үндсэн ажиллагааг 3000 км-ийн радиуст алсын удирдлагаар алдалгүй хянах боломжтой, гэхдээ зураг, дүрсийг шууд дамжуулахад хүндрэлтэй гэж мэргэжилтнүүд хэлжээ.
Батлан хамгаалах яамны инженерүүд, энэ төхөөрөмжийн судалгааны чадварыг хиймэл дагуулынхтай адил гэж үзсэн байна. Өгөгдлийг хурдан хугацаанд биш ч чанартай, алдаагүй дамжуулах чадвартай аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ