“Номин” супермаркет иргэдийг мэхэлсэн хэвээр байна

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зарим супермаркетууд хэрэглэгчдийг мэхэлж, илүү мөнгө авдаг байсан нь тогтоогдож, ШӨХТГ-аас нэр бүхий хэдэн дэлгүүрт торгууль ногдуулаад байсан билээ. Тодруулбал, “Миний дэлгүүр”, “Номин супермаркет”, “Замбала”, “Макс” зэрэг нэр бүхий хэд хэдэн томоохон дэлгүүрүүдэд худалдаалж байгаа бүтээгдэхүүний лангуун дээрх үнэ нь кассын үнээс зөрүүтэй байсан нь тогтоогоод байсан юм. Тиймээс ШӨХТГ-аас “Миний дэлгүүр”-ийг 450 сая төгрөгөөр, “Номин” супермаркетыг нэг тэрбум 168 сая төгрөгөөр торгож байсан нь саяхан.

Тэгвэл “Номин супермаркет” өнөөдрийг хүртэл худалдан авагчдыг мэхэлсэн хэвээр байна.

Энэ талаар нэгэн үйлчлүүлэгч гомдол гаргаж, бидэнд хандсан юм. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн баасан гаригт Их дэлгүүрийн Номин супермаркетаар үйлчүүлжээ. Ингэхдээ гэр ахуйн барааны тасгаас дөрвөн ширхэг цэвэр усны сав худалдаж авсан байна. Ингээд кассан дээр очоод тооцоогоо хийтэл өнөөх усны савнь лангуун дээр байсан үнээсээ даруй 1000-3000 төгрөгөөр нэмэгдэж бичигджээ. Өөрөөр хэлбэл, лангуун дээрээ 5999 төгрөг байсан усны сав нь кассан дээр бичүүлэхэд 1000 төгрөгөөр нэмэгдэж 6999 төгрөг болсонбайна. Мөн 4999 төгрөг гэж байсан усны сав нь 3000 төгрөгөөр нэмэгдэж 7999 төгрөг болжээ. Үүнийг анзаарсан үйлчлүүлэгч кассчин болон тухайн тасгийг хариуцсан худалдагчид хэлтэл тэд 3000 төгрөгөөр нэмэгдсэн усны савыг нь шинэ бараа хэмээн тайлбарлаад үнийг нь тавьж амжаагүй байгаагаа учирлажээ.Үйлчлүүлэгч ч үгэнд нь итгэн, үнийн зөрүүтэй байгаа хоёр саваа солих гээд дахин лангуун дээр очиж үнийг нь лавлаж хартал яалт ч үгүй лангууны үнэ кассын үнээс зөрж байж.

Үүнийгээ тэд үнээ солиогүй, шинэ үнээ тавиагүй гэсээр үйлчлүүлэгчийн мөнгийг буцааж өгчээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин