Харүмафүжигийн амьдралаар комикс ном бүтээжээ

Ёкозүна Харүмафүжигийн амьдралыг харуулсан комикс ном Японд хэвлэгджээ.

Тодруулбал, 62 настай зураач Хашимото Харүмафүжиг Японд ирснээс нь эхлэн ёкозүна хүртэлх амьдралыг багтаан зурсан номоо аваргад албан ёсоор гардуулан өглөө.

Тэрбээр “Анх сумод ороод бэлтгэл хийж байхыг нь хараад үнэхээр шүтсэн. Тэгээд л бийр барин зурж эхэлсэн дээ” хэмээн ярьжээ.

Хоёр жилийн өмнө озэки байхад нь номоо дуусгасан боловч Харүмафүжи “ёкозүна болтол минь номоо зурахыг хүссэн учир ийнхүү одоо л түүнд өгч байна” хэмээн тэр бас нэмж хэлжээ.

Нийт найман жил зарцуулсан энэхүү бүтээлээ зураач “Ёкозүна Харүмафүжи” гэсэн нэртэйгээр худалдаанд гаргасан байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин