АНУ-ын дунд сургуульд бас л гэмт хэрэг гарчээ
Өчигдөр АНУ-ын Пенсилвани мужийн Маррисвилл дэх ахлах сургуулийн өсвөр насны нэгэн сурагч сургуулийнхаа 20 сурагч, хамгаалалтын нэг офицерийг шархадуулсан байна. Franklin Regional Senior ахлах сургуулийн Алекс Хрибал хэмээх 16 настай хүү гал тогооны хоёр хутга барин эдгээр хүмүүсийн хутгалж /дүрэх, хатгах зэрэг/ гэмтээсэн байна. Эхлээд хөл хөдөлгөөн ихтэй байсан коридорт, улмаар ангид орж хүүхдүүдийг хутгалсан аж. Сургууль харин галын түгшүүрийн дохио өгч хүүхдүүдийг гаргаж хохиролыг багасгажээ. Хэрэгтэн хэлэх дээ, “Би үүнийг зүгээр л хийж байна” гэсэн байна. Түүнийг тусгай тасгийн хүмүүс ирж баривчилжээ.Өсвөр насны хүү ямар шалтгаанаар энэхүү хэрэг үйлдэх болсон хийгээд сэтгэл зүйн хувьд эрүүл эсэхийг бас шалгах гэнэ. Цуг сурдаг хүүхдүүдийн хэлснээр Алекс Хрибал сайн, томоотой хүүхэд, түүнийг дарамталсан асуудал байгаагүй гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ